Уэйн Рүүни багаа тэргүүн байранд үлдээлээ
2012-03-27

Өчигдөр Британийн Премьер лигийн 30-р тойргийн сүүлийг мушгисан тоглолт болсноос Манчестер Юнайтед болон Фулхэм клубуудын тоглолт олны анхаарлыг татаж байлаа. Хоёр багийн хожлоос илүүтэй Премьер лигийн тэргүүллийн төлөөх өрсөлдөөн энд өрнөж байлаа. Учир нь 29-р тойргийн сүүлээр Манчестер Сити клуб Челсиг 2:1-ээр буулган авснаар Манчестер Юнайтедаас нэг онооны зөрүүтэй болж улмаар 30-р тойрогт Сток Сититэй эвийн гэрээ байгуулснаар Манчестерийн хоёр клуб хүснэгтийг  70, 70 оноотой тэргүүлэх болсон. Өчигдөр Манчестер Юнайтед болон Фулхэмийн тоглолтын үр дүнгээс хамаарч ийнхүү байдал өөрчлөгдөх байлаа. Тоглолтын эхний хагасын 41 дэх минутад өрсөлдөгчийнхөө хаалганд Уэйн Рүүни гоолдсоноор тооны харьцаа 1:0 болсон. Улмаар “Улаан чөтгөрүүд” тоглолт дуустал дахин гоолдсонгүй, өрсөлдөгчдөдөө ч боломж олгосонгүй цаг дууссан юм. Ингэснээр Манчестер Юнайтед гурван оноогоо авснаар 73 оноотой болж лигийг дахин нэг тойрог тэргүүлэх боллоо. Н.Өрнө  
Shuud.mn
Сонин хачин
Man Utd:
Champions league buyu avarguudiin league-d Man Utd hed turuulseniig medeh uu mal aa?
2012-03-27
zochin:
angliin ligeesee garch chadahgvi bagiig yamar yumand ni shvtdeg bnaa.UEFA,EURO lig 2-t budaa shvv de
2012-03-27
SAF gej ovoo gaihaltai negen yumaa Yynees hoish bi Manchester United gej bagiig shutej amidaryaa
2012-03-27