200 гаруй сурталчилгааны самбарыг буулгажээ
2012-03-29

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрласан авто замын хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулж байгаа болон зөвшөөрөлгүй тавигдсан, өнгө үзэмж муу реклам мэдээллийн байгууламжуудыг тоолох, буулгах, шилжүүлэх зэрэг ажлыг хийж эхэлжээ.   Улаанбаатар хотын ерөнхий менежерийн баталсан “Нийслэл хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам, мэдээллийн байгууламжийн талаар байгууллага аж ахуй нэгж иргэдээс дагаж мөрдөх журам’’-ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор энэ ажлыг хийж байгаа юм.   Уг ажлын хүрээнд дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд зөвшөөрөлгүй тавьсан болон хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байсан, замын хөдөлгөөнд саад учруулахуйц нийт 200 гаруй хаяг реклам сурталчилгааны самбар, мэдээллийн байгууламжуудыг буулган, нүүлгэн шилжүүлж цэгцэлжээ.   Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин