“Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” зөвлөгөөн болов
2012-03-31

Сонгинохайрхан дүүргийн хороодын засаг дарга, иргэдийн хурлын дарга нар болон дүүргийн удирдлагууд, цагдаагийн хэлтсийн алба хаагчид оролцсон “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагаа” нэртэй зөвлөгөөн өчигдөр СХД-ийн Ирээдүй цогцолборт боллоо. Зөвлөгөөний үеэр  оролцогчид харилцан мэдээлэл солилцож, цаашид иргэд олон нийтийн зүгээс  цагдаагийн байгуулагатай хамтран  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй орчин бүрдүүлэхталаар хийх ажлын чиглэлээ тодорхойлж, санал сололцлоо. Зөвлөгөөнөөс уриалга гарган зургаан төрлийн ажлыг хэрэгжүүлж ажиллахаар тогтов.   Тодруулбал, хороодын хэсгийн байцаагч, олон нийтийн байцаагч нарын гүйцэтгэх үүрэг,  гэмт хэрэг, зөрчлийн гаралт, бууралт, хэв журмын нөхцөл байдлаа хэрхэн тодорхойлж, аюулгүй , амар тайван орчин бүрдүлэх ажилд  иргэд, олон нийтийн оролцоог бий болгож хамтран ажиллах  арга замын талаар Нийгмийн хэв журам хамгаалах газраас үүрэг чиглэл өгчээ.   Мөн энэ үеэр нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагч 32 хүнийг дижитал зургийн аппаратаар хангасан байна. Эдгээр олон нийтийн байцаагч нар энэхүү аппаратыг гэмт хэрэг, зөрчлийг баримтжуулахад ашиглах аж.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин