Хүүхдүүд цасны баяраа тэмдэглэв
2012-04-03

Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвд нийгмийн эмзэг бүлгийн эцэг эхийн хараа хяналтаас гарсан хагас болон бүтэн өнчин 4-18 насны 109 гаруй хүүхдүүд нэгэн гэр бүл болон амьдардаг аж.   Сурагчдын амралтыг тохиолдуулан Скай Резорт ХХК ний хамт олон тус төвийн хүүхдүүдийг нэгэн өдөр Скай Резорт цанын бааздаа үнэ төлбөргүй тоглууллаа.   Улаанбаатар хотоос 13 км зайд орших Богд Хан уулын хаяанд, Хатан Туул голын хөвөөн дахь Хүрхрээгийн аманд байрлалтай тус  цанын баазад цэвэр агаарт хөгжилтэй сайхан өнгөрөөжээ.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин