Ханш нээгдэх өдөр
2012-04-04

Өнөөдөр Билгийн тооллын 12, зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр.  Ханш нээх улирал 17.18 цагт эхлэнэ. Ханш нээх нь хүмүүст ямар нэгэн онцгой өдөр мэт санагддаг. Гэтэл тийм биш, Билгийн тооллын шинэ улирал эхэлж байгаа жирийн л нэг өдөр юм. Мөн энэ өдөр тусгайлан унших тарни, ном байдаггүй харин хөрс, шороо хөндөхгүй байх, газар ухаж, сэндийчихийг тэвчих хэрэгтэй. Харин байгаль дэлхийдээ идээ, будааныхаа дээжийг өргөж болдог юм байна.   Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай. Энэ өдрийн цаг агаар, байдлыг шинжиж зун намрын өнгийг тодорхойлдог байжээ. Ханш нээх өдөр өмнө зүгээс хур буувал өвс ургамал муу ургаж, үр тарианы ургац муудаж тааламжгүй болно хэмээн үздэг. Мөн амьтад хөдөлж, ичсэн тарвага зурам нүхнийхээ ам руу харж хэвтдэг байна. Энэ цагт булгийн ус задгайран оргилохоос гадна голын мөс ханзарна. Цох хорхой гэнэт олширч энд тэндгүй гүйж харагдвал зун нь хуурай болно хэмээн зөгнөдөг ажээ. Хэрвээ шувуу гол мөрний усанд орвол дулаарахын шинж. Хаврын цас шоргоолжны үүрийн хойд хэсгээс эхэлж хайлбал зуншлага сайхан болж, өвс ургамал тэгш ургахын тэмдэг хэмээн үздэг байжээ.   Ханш нээх цагаар малчид морь, сувай гүүнийхээ дэлийг авч засахаас гадна дөрвөн настай хязаалан үрээг хөнгөлдөг. Тийм ч учраас унаганд нь уяашуулж, дааганд нь давтуул, шүдлэнд нь шүттүгэй, хязааланд нь хөнгөлж өднөөс хөнгөн сумнаас хурдан, хүлэг болтугай хэмээн ерөөдөг байна. Мөн хонь малынхаа хашаа хороог сэргээж, ямааныхаа ноолуурыг самнаж эхэлдэг ажээ.   Хүмүүс энэ өдөр бурхан болоочдынхоо газрыг эргэж очдог болоод удаж байна. Энэ нь сүүлдээ хэрвээ очихгүй бол муу юм болно хэмээн бодох болсонтой холбоотой. Гэхдээ энэхүү ёсыг дорно зүгийн ард түмэн мөрддөг байжээ. Эртний сурвалж бичигт өгүүлснээр хятадын Хан Ши гэдэг хаан энэ улирал эхлэхээр газар гэсэж, тариалан эхлэхэд тохиромжтой боллоо хэмээн тусгай ёслол хийдэг байсан аж.  Түүнээс хойш энэ улирлыг уг хааны нэрээр Ханши хэмээн нэрлэх болсон хэмээн тэмдэглэсэн байдаг ажээ. Түүнчлэн энэ өдөр өвөг дээдсийнхээ газрыг эргэдэг нь хятад ёс бөгөөд тэд энэ үйлийг үйлддэг.   Ханш нээх өдөр Хятадууд өөд болсон хүнийхээ нэрийг муутуу цаасан дээр бичээд шатаадаг байна. Энэ нь өөд болсон хүний сүнсийг төрөлх нутаг, хөрс шорооноосоо холдуулж түргэн хүн болгон эргэн ирүүлэхийг бэлгэдсэн сайн үйл хэмээн үздэг аж. Монголчуудын хувьд тийм ёс огт байдаггүй ажээ.   П.Наран
Shuud.mn
Сонин хачин
nandia:
huueee ali ni unen yum be deehen taliigaachiinhaa gazriig ergej chihod sain geed tusgai unaa hurtle yavdag bailaashuudee.margaash aaviinhaa gazar ochii gej bodsiin.ali ni uneniig helj tuslaachee.
2014-04-04
nandia:
huueee ali ni unen yum be deehen taliigaachiinhaa gazriig ergej chihod sain geed tusgai unaa hurtle yavdag bailaashuudee.margaash aaviinhaa gazar ochii gej bodsiin.ali ni uneniig helj tuslaachee.
2014-04-04
Burhan boloochdoo dursah udur bolgoh ni zuitei.
2012-04-04
Монгол хүн бурхан болоочийнхоо нутаглуулсан газарлуу очихоос цээрлэдэг бөгөөд дурсвал зөвхөн сайнаар дурсахаас өөрөөр ямар нэг зан үйл байгаагүй. Гадны шашин, соёлыг дагаж орж ирсэн зан үйлүүдийг сохроор дагах нь үндэснийхээ онцлогоо алдах нэг хэлбэр. Цагаан сараар гэхэд тавагаа ул боовоор өрж сууринд нь еэвэн тавих нь хятадыг хуулсан бөгөөд орчин цагийн монголчууд үүнийгээ өөрийн язгуурын зан үйл мэтээр ойлгодог болсон нь тун харамсалтай
2012-04-04
tsetseg:
huushee mongolchuudaa tegwel unuudruus ehleed bolih heregtei yum bna hyataduud bidniig uusgah sanaa tsaana chn yawagdaad bna dor burnee uhaantai baitsgaaya
2012-04-04