Баримт бичгүүдэд гарын үсэг зурав
2012-04-05

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав. 1. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Киргиз Улсын хөдөө аж ахуй, хөрс сайжруулалты яамны хөдөө аж ахуй, хүнсний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай, БНКиргиз Улсын ХААХС-ийн сайд А.Жаныбеков нар, 2. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын ГХ-ийн сайд Г.Занданшатар, БНКиргиз Улсын ГХ-ийн сайд Р.Казакбаев нар, 3.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Бүгд Найрамдах Киргиз Улсын Батлан хамгаалах зөвлөлийн Нарийн бичгийн дарга нарын газар хоорондын хамтын ажиллагааны тухай Протоколд Монгол Улсаас БНКиргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Аюурзана, БНКиргиз Улсын Батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Табалдиев нар, 4.Худалдаа – эдийн засаг, шинжлэх ухаан- техник, соёлын хамтын ажиллагааны монгол-киргизийн засгийн газар хоорондын комисс байгуулах болон түүний үүргийн тухай Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын 1993 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай Протоколд Элчин сайд Х.Аюурзана, БНКиргиз Улсын Эдийн засаг, монопольтой тэмцэх бодлогын сайд Т.Сариев нар тус тус гарын үсэг зурлаа. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БНКиргиз Улсын Ерөнхийлөгч Алмазбек Атанбаев нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз Улсад хийж буй айлчлалын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Shuud.mn
Сонин хачин