Увс аймгийн Бөхмөрөн сумын Хар-Алтат багийн нутаг дэвсгэрт 2012 оны байдлаар нүүрсний ашиглалт, хайгуулын лиценз олгосныг эсэргүүцсэн нутгийн иргэд суулт зарлаад дөрөв хонож байгаа аж. Суулт долоо хоног үргэлжилвэл өлсгөлөн рүү шилжих аж. Лиценз олгосон газар нутаг Дархан цаазат газрын зэрлэг амьтад, улсын болон орон нутгийн бүртгэлтэй хиргэсүүр, хөшөө, оршуулгын газар, 178 өрхийн 35 мянган малын бэлчээрийг хамарч байгаа юм.
Иймд нутгийн иргэд “Баянмөрөн” хөдөлгөөн байгуулж, нутагт нь нүүрс олборлолт, хайгуул хийж байгаа “СИ ЖИ БИ И ЭМ” компанийн үйл ажиллагааг зогсоох шаардлагыг удаа дараа тавьжээ. Гэвч үр дүнд хүрэхгүй байгаа учир Увс аймгаас УИХ-д сонгогдсон Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар болон дуучин С.Жавхлан нарт энэ талаар захидал илгээж, нутгийнхаа шорооноос хүргүүлсэн байна.
Дуучин С.Жавхлан эдгээрийг хүлээж аваад Увс аймгаас УИХ-д сонгогдсон Ц.Нямдорж, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарт өгөхөөр уулзах цаг хүссэн боловч “Хөдөө явсан” гэж хэлүүлсэн аж. Мөн огт хариу өгөхгүй байгаа нь “Гэмт хүн гэлбэлзэнэ” гэгч болж байна хэмээн С.Жавхлан үзсэн тул цаашид чадах бүхнээ хийж, өвгөдийнхөө өвөлжөөний нутгийг авч үлдэхийн төлөө тууштай тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.
Увс аймгийн “Баянмөрөн” хөдөлгөөний иргэдээс ирүүлсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна
П.Наран