Ослоор гурван хүн нас барлаа
2012-04-09

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт өнгөрөгч амралтын өдөр буюу энэ сарын 7-ны өдөр  “Тоуoта” маркийн  суудлын автомашин хурд хэтрүүлж осол гаргасны улмаас 30 настай хоёр, 31 настай нэг зорчигч нас баржээ. Харин уг автомашины жолоочийн биеийн байдал хүнд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Ослын шалтааныг тогтоохоор Замын цагдаагийн газрын Эрүүгийн тасгийнхан ажиллаж байна. Н.Бүжин      
Shuud.mn
Сонин хачин