Боловсролын салбарын ажилтанд таван жилд нэг удаа урамшуулал олгоно
2012-04-11

УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газар болон нэр бүхий УИХ-ын гишүүдээс өргөн барьсан Боловсролын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг хуулийн төсөлд боловсролын байгууллагад ажиллагсдыг таван жилд нэг удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах албан тушаалтны мэргэшлийг улсын төсвийн хөрөнгөөр таван жил тутам дээшлүүлэх талаар тусгасан. Мөн сум, тосгон, багийн цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, номын санч, сургуулийн эмчид хөдөө суманд тогтвор суурьшилтай ажилласны урамшууллыг таван жил тутамд нэг удаа зургаан сартай тэнцэх тэтгэмжийг өөрийн ажиллаж байгаа байгууллагаас олгохоор тусгажээ. Энэ хүрээнд бүх шатны сургууль, цэцэрлэгийн багш болон одоо мөрдөгдөж байгаа Боловсролын тухай хуульд заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэнд тэтгэвэрт гарахад нь 24 сар, үүнээс сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгт 10 жил ажилласан ба түүнээс дээш ажилласан бол 36 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа ажиллаж байгаа байгууллагаасаа авах эрх зүйн орчинг бий болгож байгаа юм. С.Жигүүр
Shuud.mn
Сонин хачин
bi:
hi huviin surguuliin bagsh nar yah ve
2012-04-11
hotiin bagsh nar huduu ocij ajjilla esvel 24 sariin calingaa vaa ho
2012-04-11
hotiin bagsh nar yah ve
2012-04-11
hotiin bagsh nar huduu ocij ajjilla esvel 24 sariin calingaa vaa ho