Шүүгч нар сургалтад хамрагдав
2012-04-11

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор МХБХ-ноос  шүүгчийн анхан шатны сургалт зохион явуулж байна. 2012 он гараад Монгол Улс FIFA-ийн албан ёсны шүүгчтэй болсон билээ. Энэхүү боломжийг улам олон хүүхэд, залуучуудад бий болгох үүднээс FIFA-ийн шүүгч, МХБХ-ны шүүгч хариуцсан мэргэжилтэн Д.Түмэнбаяр   энэ сарын 06-12 өдрүүдэд шүүгч нарын анхан шатны сургалтыг эхлүүллээ. Энэхүү сургалтад нийт 47 шүүгч болох хүсэлтэй залуус хамрагдаж байгаа бөгөөд хамгийн баяртай мэдээ нь эдгээр шүүгчдээс 17 нь охид, эмэгтэйчүүд байгаа явдал юм. Эдгээр охидуудаас маань ирээдүйн Монгол Улсын хамгийн анхны FIFA-ийн эмэгтэй зэрэгтэй шүүгчид төрнө гэдэгч итгэлтэй байна. Мөн Монголын Хөлбөмбөгийн Холбоо зөвхөн дотоодод бус гадаадад шүүгч бэлтгэх ажлыг хийдэг бөгөөд энэ  сарын 15-наас БНХАУ-ын Бээжин хотноо МХБХ-ны шүүгч Мягмаржаргал, Хишигтөмөр нарыг сургалтад хамруулахаар шийдвэрлэжээ.
Shuud.mn
Сонин хачин