Эмнести Интернэшнл байгууллагад Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын авлигын хэргээр баривчлагдсантай холбоотой асуудлаар сэтгүүлчид асуулт тавьжээ. Энэхүү асуултад тус байгууллагаас хариулахдаа ”2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлын талаархи ҮАБЗ-ын хурлын тэмдэглэлийг ил болгосоны дараа баривчилсан нь улс төрийн зорилгоор үйлдсэн эс үйлдсэнийг батлах хангалттай баримт мэдээлэл болж чадахгүй. Тиймээс манай байгууллага үргэлжлүүлэн ажиглалт хийж байна” гэлээ.