Багш солилцооны хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
2012-04-17

Монгол улсын Засгийн газар, БНСУ-ын Боловсрол, технологийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Багш солилцооны хөтөлбөр”-ийг нийслэлийн Сүхбаатар дүүргээс хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү  хөтөлбөрт БНСУ-ын ерөнхий боловсролын сургуулийн 20 багш, Сүхбаатар дүүргийн 14 ерөнхий боловсролын сургуулийн 20 багш хамрагдаж байгаа аж. Эдгээр багш нар хоёр орны багш нарын заах арга зүй, соёл, зан заншлын талаар харилцан туршлага судлан хоёр сарын хугацаанд Солонгос, Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиудад ажиллах юм байна.. Монголын талаас хөтөлбөрт хамрагдсан Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн бага анги, гадаад хэл, түүх нийгмийн ухаан, монгол хэлний 20 багш Солонгос улсыг зорьсон бол Солонгосын талаас хөтөлбөрт хамрагдсан 20 багш Сүхбаатар дүүргийн 1, 2, 3, 6, 11, 16, 45 дугаар сургуулиудад ажиллахаар иржээ. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин
áàãø:
êèìáðèæ òîëãîéòîé ñîëîíãîñ öýýæòýé ÿïîí áºãñòýé àìåðèê õºëòýé øèíý ¿åèéí õ¿¿õä¿¿äèéã áýëòãýæ áàéíà.
2012-04-17