“Алтан хайч 2012” маргааш эхэлнэ
2012-04-18

Үсчин, гоо засалч оюутан суралцагчдын “Алтан хайч 2012” Олон Улсын X их наадам маргааш болно.  Харин сургалт семинар, техникийн зөвлөлийн хурал өнөөдөр болох юм. Тус наадмыг техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо, Завхан аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Монголын оюутны холбоо,  Монголын үсчин гоо засалчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа аж. Үсчин гоо заслын мэргэжлээр суралцагсдын аварга шалгаруулах уг уралдаанд Япон, ОХУ, Солонгос, Монгол улсын хэмжээнд үсчин гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үсчин гоо заслын мэргэжлээр суралцаж байгаа суралцагчид оролцох юм.  Тэмцээнд оролцогчид эмэгтэй чөлөөт тайралт хэлбэржүүлэлт, хуримын будалт, хумсны чөлөөт сэтгэмж зэрэг төрлүүдээр өрсөлдөх юм байна.   Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин