Таксины жолооч нар “итгэл” бэлэглэнэ
2012-04-18

Эрүүл мэндийн яамны дэргэдэх ХДХВ, ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хорооны Ажлын албанаас Улаанбаатар хотод такси тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү хамтран ажиллах гэрээнд зааснаар такси тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд хамтран ажилласнаар ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх арга хэмжээнд хувийн салбарын оролцоог нэмэгдүүлэх, тэдний нийгмийн хариуцлагад түшиглэн нийт хүн амын дунд бэлгэвчийн хэрэглээг сурталчлах, түгээх ажлын хүрээг өргөжүүлэх зорилготой аж. Ингэснээр нийт хүн амын дундах бэлгэвчийн сурталчилгаа, хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглээг сайжруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний таксигаар үйлчлүүлэгсдэд бэлгэвч түгээх аяныг өрнүүлэх юм байна. Эхний ээлжинд аяныг зохион байгуулагч, санхүүжүүлэгч байгууллагаас таксины үйлчилгээ эрхэлдэг компаниудад бэлгэвчийг үнэгүй олгох бөгөөд цаашид компаниуд өөрсдийн ухамсар санаачлагаар энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэх аж. Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Түмэндэмбэрэл, Такси тээврийн үйлчилгээ эрхлэгч 14 компанийн төлөөлөл оролцов. Тус аяныг зохион байгуулах байгуулах, хэрэгжүүлэгч байгууллагаар Халдварт өвчин судлалын Үндэсний төв, Фокус ТББ, Цаглашгүй мэдлэг ТББ, Мари Стопс Интернэйшнл ТББ-ууд ажиллаж байгаа аж. Харин санхүүжүүлэгч байгууллагаар ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл, НҮБ-ын ХАС, Мари Стопс Интернэйшнл ТББ-ууд ажиллах юм байна. Такси тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудтай гэрээ хийснээр таксины жолооч нар үйлчлүүлэгчдээ сонгон өдөрт 5-10 ширхэг бэлгэвчийг үнэ төлбөргүй түгээх аж. Ингэснээр зан үйлийн зөв хэвшилтэй болж, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна. Эрүүл мэндийн статистикийн 2011 оны мэдээгээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварт өвчний 31.4 хувийг БЗДХ эзэлжээ. Харин ХӨСҮТ-ийн дархлалын олдмол хомсдол (ДОХ), БЗДХ-ын Тандалт судалгааны алба (ТСА)-ны өнгөрөгч сарын 13-ны өдрийн мэдээгээр хүний дархлал хомсдолын вирус (ХДХВ)-ийн халдварын нийт 106 тохиолдол бүртгэгдээд байгаа. БЗДХ тууштай буурахгүй байгаагийн нэг шалтгаан нь нийт хүн амын дундах  ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх эрсдэлт зан үйл өндөр, хамгаалах зан үйлийн дадал муу байгаатай холбоотой юм. Иймд бэлгийн зан үйлийн судалгааны дүнгээс үзэхэд нийт хүн амын 90 гаруй хувь нь бэлгэвчийн талаар сонссон, бэлгэвч хэрэглэснээр ХДХВ-ийн халдвар, БЗДХ-аас хамгаалдаг гэдгийг мэддэг боловч бэлгэвчийн хэрэглээний түвшин доогуур үзүүлэлттэй байсан аж. Аяны үр дүнг ирэх арван хоёрдугаар сарын сүүлээр дүгнэх бөгөөд дараагийн удаад төмөр замаар зорчигчдийн дунд бэлгэвчийн сурталчилгааг өргөжүүлэхээр  төлөвлөжээ. П.Наран
Shuud.mn
Сонин хачин
haha taksinii kolooch nar ch saihan ajiltai bolj bgam bndaa
2012-04-19
Таксигаар үйлчлүүлэгч болон бусад бүх хүнийг бэлгийн замбараагүй байдалд уриалан дуудаж байгаа юм байна. Бүгдээрээ таних танихгүй хэнтэй ч хамаагүй унтаж хэвтээд улс орноороо завхайраад байх болж байнаа даа, янз бүрийн зүйлээс бэлгэвч найдвартай хамгаалах байлгүй. За гарлаа
2012-04-19
Abto mashinaa unaad yawahaar zeel olgono. Bid tanii zeeliig 30 minutiin dotor shiidej olgoh bolno utas:95909200 99108696
2012-04-19
хахаха. аргаа барсым бэ яасан
2012-04-19
zochin:
hahaha taxnii jolooch nar uilchluulegchee tsohiod bai gesen ug uu? tsaaduul chini enentei enengui tulburiin chadvargui nuhdiig bie-r n tuluuldeg ym bishuu
2012-04-19
Манайх 1ОО% оргиналь барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худалдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн талд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулал бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОООзахиа с о м-оос сонирхоорой. Хэрэв бараа захиалж авах бол таны захиалсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Walmart зэрэг бvх сайтаас бараа захиалан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа баталгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООзахиа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр
2012-04-19
Таксигаар үйлчлүүлэгч болон бусад бүх хүнийг бэлгийн замбараагүй байдалд уриалан дуудаж байгаа юм байна. Бүгдээрээ таних танихгүй хэнтэй ч хамаагүй унтаж хэвтээд улс орноороо завхайраад байх болж байнаа даа, янз бүрийн зүйлээс бэлгэвч найдвартай хамгаалах байлгүй. За гарлаа