Цахилгааны шөнийн төлбөрийг 50 хувь хөнгөлөх боллоо
2012-04-19

Засгийн газрын ээлжит хуралдаан 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр болов. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үнэ тарифын хөнгөлөлт, урамшуулал олгох болон Өмнийн говийн бүтээн байгуулалтын дэд бүтцийн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн нь онцлох сэдэв байлаа. “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгох журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Урамшууллын зөрүүг улсын төсөвт тусган эрчим хүчний байгууллагад олгож байхыг Сангийн сайдад, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, агаарын бохирдлыг бууруулах ажлын явц, үр дүнгийн талаар жил бүрийн 6 дугаар сард Засгийн газарт танилцуулж байхыг асуудал эрхэлсэн сайд нар болон Нийслэлийн Засаг даргад үүрэг болгов. Журам батлагдсанаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, утаагүй зуух, гэрийн дулаалга хэрэглэн, түүхий нүүрс түлэхгүй байх зэрэг тодорхой шалгуур үзүүлэлтийг хангасан айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөх болж байна. Өөрөөр хэлбэл агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдан хуульд заасны дагуу цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээнд холбогдон цахилгаан халаагуур хэрэглэж байгаа өрхийн цахилгааны /зөвхөн ахуйн хэрэглээний зориулалтаар хэрэглэсэн/ үнийг хүйтний улирлын үргэлжлэх хугацаа, цахилгааны шөнийн тариф мөрдөгдөх хугацаатай уялдуулан 50 хувиар бууруулж урамшуулахаар болов. Мөн эрчим хүчний шөнийн хэрэглээний цагийг хүйтний улиралд 18 цагаас өглөөний 09 цаг хүртэл сунгаж нийт 15 цаг болголоо. Ингэснээр өмнө нь үйлчилж байсан хугацаа даруй 6 цагаар уртасч, үнийн тариф 2 дахин хямдарч байгаа юм. Болзол, шалгуур хангасан хэрэглэгч нь урамшуулалд хамрагдах хүсэлтээ эрчим хүчээр хангагч байгууллагад гаргаж харилцан гэрээ байгуулна. Тухайн хэрэглэгч стандартын шаардлага хангасан баталгаажсан тоолуур, цахилгаан хэрэгсэлтэй байх бөгөөд эрчим хүчнийхээ төлбөрийг сар бүр тогтоосон хугацаанд төлж, төлбөрийн ямар нэгэн өргүй байхаар журамд тусгажээ. Урамшуулалд хамрагдах хэрэглэгчид тавигдах нөхцөл, шалгуурыг : Дулаалга сайтай болон байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй байшин, амины орон сууц бүхий хэрэглэгчийн барилгад тавигдах нөхцөл, шалгуурыг холбогдох норм, нормативын хүрээнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам Цахилгаан дамжуулах сүлжээнд холбогдсон цахилгаан болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг халаагуур, газрын гүний дулаан, нар, салхи, сэргээгдэх бусад эрчим хүч ашигладаг, шахмал, хагас коксон түлш хэрэглэдэг айл өрхийнхийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам Дулаалгатай гэр, сайжруулсан зуух, яндангийн шүүлтүүр, түлш хэмнэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг багасгаж, энэ чиглэлийн дотоод, гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамрагдаж байгаа бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, харъяа холбогдох төрийн  байгууллага тус тус тогтоох юм. Тавьсан нөхцөл, шалгуур хангасан, агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаж байгаа 90 мянга 700 гаруй өрхийг цахилгааны 50 хувийн урамшуулалд хамруулахад энэ онд 2,5 тэрбум, ирэх онд 5,9 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Том тэнэгтдэг байна ш дээ. Хэзээний мэдээ гаргаад байгаа юм бэ?
2012-04-19
Зочин:
Т ом тэнэгтдэг байна ш дээ. Хэзээний мэдээ гаргаад байгаа юм бэ?
2012-04-19
Abto mashinaa unaad yawahaar zeel olgono. Bid tanii zeeliig 30 minutiin dotor shiidej olgoh bolno utas:95909200 99108696
2012-04-19
Harin th, zovhon hotod bish oron nutagt ch gesen hongolbol zugeersen
2012-04-19
chaavaas:
UU AA HAHAHA... JILIIN DARAA MEDEELDEG BOLOO YU?
2012-04-19
zochin:
Hezeenii hurliin medee be? Manaih tsahilgaan halaalttai, hunguluuie geed ochihoor hyazgaarlaltiin bused bgaa ailuudiig hungulnu geed baidag yum bilee. Ug ni haana ch bsan hungulj baiwal zugeer yumsan
2012-04-19