“Алтан хайч-2012"-ын шилдгүүд тодров
2012-04-20

“Алтан хайч-2012” улсын X уралдаан өчигдөр болж өнгөрсөн. Тус уралдаанд оролцохоор 21 аймгийн шилдэг үсчин, гоо засалчид, мөн Орос, БНСУ, Япон зэрэг орны оюутнууд оролцсон аж. Тус уралдаанд нийт 56 багш, 170 гаруй оюутан ур чадвараараа өрсөлджээ. Энэхүү уралдаанд эмэгтэй чөлөөт тайралт төрөлд Д.Бямбацэцэг, хуримын будалт О.Ууганболор, хумсны чөлөөт сэтгэмжийн төрөлд Б.Оюуномин уран сэтгэмжийн нүүр будалтаар Г.Ганзаяа гэх мэт найман төрөлд  шилдгүүд тодорсон байна. Харин нийлбэр оноогоороо Үйлдвэр урлалын сургууль тэргүүлжээ. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин