БНХАУ-ын Тяньжиний боомт дээр 2011 оны есдүгээр сард хар тамхи тээвэрлэж яваад баригдсан Монгол Улсын иргэн хоёр эрэгтэй, гурван эмэгтэйд холбогдох хэргийг БНХАУ-ын Ардын шүүх хэлэлцэж, ял оноосон билээ. Тэд 200-800 грамм капсултай герионыг залгиж яваад хууль сахиулах албаныханд баривчлагдсан юм.
Хятатын Ардын шүүх хэргийг хэлэлцээд 800 грамм героин залгиж явсан иргэн Б-д цаазын ял оноосон бол Б, Н нарын хоёр эмэгтэйд бүх насаар нь хорих ял ногдуулсан байна.
Харин бусдаасаа бага хэмжээний герион залгисан эмэгтэй Г, эрэгтэй Ц нарт тус бүр 15 жилийн хорих ял оноожээ.Ял сонссон монгол иргэд нар бүгд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаа юм байна.