Кикбоксын шигшээ тэмцээн маргааш эхэлнэ
2012-04-24

Монголын кикбоксын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгчагентлаг БТСГ-тай хамтран Бүх ард түмний спортын 13-р их наадмын кикбоксын шигшээ тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Маргааш спортын төв ордны А танхимд эхлэх кикбоксын шигшээ тэмцээний медалийн эзэд энэ ням гарагт тодорно. Өнөөдөр тэмцээний техникийн зөвлөгөөний хурал Мишээл экспо төвийн вип танхимд боллоо. Бүх ард түмний спортын их наадмын хөтөлбөрт кикбоксын төрөл анх удаа багтан орсонд энэ спортынхон болоод МКБХ-ныхон сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ. Өнөөдөр болсон хурлын үеэр техникийн болон шүүлтийн анхаарах зүйлсийн талаар семинар зохион байгууллаа. Мөн тэмцээнд оролцож байгаа тамирчид ОУын стандартад нийцсэн хувцас хэрэглэлийг зөв өмсөж зохистой хэрэглэснээр бэртэл гэмтлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар тамирчдад ойлголт өгсөн юм. Маргааш өглөө 07:00 цагаас 11:00 цагийн хооронд тамирчдын жинг баг тус бүрээр үзэх юм байна. Ингээд багуудын сугалаа явагдсанаар эхний тулаан 11 цагт эхлэхнээ. Урьдчилсан байдлаар 23 байгууллагын 180 гауй кикбоксчид шигшээ тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгчээ. Мөн энэ удаагийн тэмцээнийг Монголын кикбоксын холбооноос анх удаагаа “Дижитал” системээр шүүх ажээ. Бүх ард түмний спортын 13-р их наадмын кикбоксын шигшээ тэмцээнд хэрэглэгдэх стандартад нийцсэн хувцас хэрэглэлийг ч энэ холбооныхон сайтар бэлдэж тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна. А.Алт                    
Shuud.mn
Сонин хачин
dood taliin 2 zail:
Mongolchuudiin tamiin togoo unen uymaa... Oor hogjuuleed yavchih hun bga ch uym shig chadku m baij bitgii ingej yarij bgach
2013-06-19
unnened:
unen chi zailaach ee t 1yum bicheed baih yum
2012-06-05
unen:
buh ard tumnii kick boxiin naadam Altanpurev Saruul-od gej 2r hunii huviin temtseen bolloo shudrag bus 6aan shuugchtei ah duuseeree naiz nohdooroo shuulegsen bolnoo
2012-05-02