“Монгол, Чехийн бизнес форум” болно
2012-04-25

Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит дөрөвдүгээр хуралдаан энэ сарын 24-25-нд Улаанбаатар хотноо болж байна. Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсгийн даргаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Чехийн хэсгийн даргаар Чехийн Үйлдвэр, худалдааны дэд сайд М.Ховорка нар ажилладаг. Энэ удаагийн хуралдаанаар хоёр тал  худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, хот байгуулалт, төмөр зам болон хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцахаас гадна бусад салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар санал солилцох юм байна.   Комиссын дарга сайд Ц.Дашдорж Монгол улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийсэн байна. Чехийн Үйлдвэр, худалдааны дэд сайд М.Ховоркаг дагалдан чехийн 40 гаруй бизнесийн төлөөлөгчид ирсэн бөгөөд хуралдааны үеэр “Монгол, Чехийн Бизнес форум” зохион байгуулах ажээ.  
Shuud.mn
Сонин хачин