Хамтарсан зөвөлгөөн болов
2012-04-26

Орхон аймгийн прокурор, шүүгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын хамтарсан зөвөлгөөн болж “Шүүхээс эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан үндэслэл, шалтгаан, цаашид анхаарах асуудал” сэдвээр  ярилцлаа.

  Зөвлөлгөөнд тус аймгийн шүүхийн шүүгч Я.Туул шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэн байдлын талаар, Сум дундын ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг “Эрүүгийн хэргийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэхэд анхаарах бусад асуудлын талаар”, сум дундын шүүгч Б.Цолмонгэрэл “Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих асуудлыг шийдвэрлэх явцад гарсан зарим асуудлын талаар”, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бүжинлхам, “Шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж буй үндэслэлийг судалсан дүнгийн талаар”, Мөрдөн байцаах тасгийн дарга, х/ч А.Лхагвадорж “Мөрдөн байцаалтын ажиллагаанд учирч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах зүйлийн талаар” тус тус мэдээлэл хийсэн ба цаашид хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын чанарыг сайжруулах талаар гаргасан  саналуудыг судалж холбогдох арга хэмжээ авах, энэ зөвлөлгөөнийг жилд 2 удаа зохион байгуулж байхаар шийдвэрлэжээ.

 Зөвлөгөөн дээр яригдсан асуудлыг судлан үзэж аймгийн прокурорын газраас хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуроруудад сургалт явуулахаар шийдвэрлэсэн

Shuud.mn
Сонин хачин