Олон хүүхэд төрүүлсэн эхийн урамшууллын асуудлыг хэлэлцэнэ
2012-05-02

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас "А" танхимд болно. Өнөөдрийн хуралдаанаар Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон дагалдах бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, З.Энхболд, Н.Батбаяр нараас болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийх юм. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас "Б" танхимд хуралдаж, Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх ажээ. Үүний дараа Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ. Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас "А" танхимд хуралдана. Уг хуралдаанаар Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Өмгөөллийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Арбитрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Түүнчлэн нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас "Б" танхимд хуралдахаар төлөвлөжээ.  Уг хурлаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, "Мөнгөн шагналын хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Мөн "Говийн болон алслагдсан бүсийн нэмэгдэл олгох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх, Хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох тухай хуулийн төсөл, "Мөнгөн тэтгэмжийн хэмжээ тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. С.Жигүүр  
Shuud.mn
Сонин хачин
gegeen.mn:
garchigtaigaa avtsaldaagui medee yum bishw, todorhoi shiideld hursen yum bgamu. heden huuhedtei humuust hed baisniig ni hedeer nemeh geed bgan
2012-05-02