Капитал банк нэгэн зэрэг хоёр шагналын эзэн боллоо
2012-05-03

[caption id="attachment_94102" align="alignleft" width="212" caption="Капитал банкыг төлөөлөн Бүртгэл Тооцооны Газрын захирал Б.Янжин"][/caption] Манай банкны 2011  онд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэлээр хийсэн ажлыг Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТанхим үнэлж, “НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ТОП-10 КОМПАНИ” өргөмжлөлөөр шагнаснаас гадна, “ТОП 150 АЖ АХУЙН НЭГЖ“  -ээр шалгарууллаа. Саяхан Монголын Маркетинг, Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулсан “Гранд экспо-2012″ үндэсний бизнес фестивалийн  “ТОП 5 БАНК номинацид шалгарсан амжилтыг энэхүү шагнал давхар батлан харууллаа. Манай банкны жижиг, дунд бизнесийг дэмжих, нийгмийн хариуцлагаа ухамсарлан улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулах, банк санхүүгийн салбарыг хөгжүүлэх ажлыг нэр төртэй, хариуцлагатай хэрэгжүүлж буйг үнэлэн энэхүү шагналуудыг олгосон гэж үзэж байна. Цаашид манай банк нийгмийн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулан тусламж, дэмжлэг үзүүлэхэд манлайлах, компанийн засаглалыг хөгжүүлэхэд олон улсын жишигт нийцүүлэх, нийгмийн хариуцлагаа улам сайн  хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно.

БИЗНЕС ХӨГЖЛИЙН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин
bb:
xe xe ene avgai uheegui baij l bgaa yum uu, hamgiin muu lombard shuu dee xe xe
2012-05-03
hamgiin hotsrogdson bank shuu dee... yahaaraa shagnal abdag bnaa.. hudaldaad abchihsan yum bna l daa
2012-05-03
nuguu mundag tom geed bgaa HHB, HAAN, GOLOMT ter 6%-tai zeeliig chin uguh talaar yarih baitugai ashiggui geed tooh ch ugui bgaa bizdee
2012-05-03
olzii:
6% huutei oron suutsnii zeelee ogooch. нийгмийн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулан тусламж, дэмжлэг үзүүлэхэд манлайлагч банкаа
2012-05-03