Говьсүмбэр аймгийн нутгаас 100 гаруй төрлийн байлдааны зэр зэвсэг олжээ. Үүнд тэсэрч дэлбэрэх хэрэгсэл байсан бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийнхан өнгөрсөн долоо хоногт газар дээр нь ажиллаж аюулгүй болгожээ.
Түүнчлэн байлдааны зэр зэвсэг олдсон газрын орчимд буюу эргэн тойрны 30 гаруй километрт самналт хийж илэрсэн зэвсэгүүдийг устгажээ. Тус аймагт Оросын цэргийн анги байсан учир тэсэрч дэлбэрэх аюултай байлдааны хэрэгсэл ихээр олддог байна.