Ичдэггүй Монголын гутамшиг дэлхийд алдаршиж байна

img

Одоогоос хоёр жилийн өмнө Британийн сэтгүүлч Дамиэн Досан Монголд хөл тавьж Монгол улсын тухай мэдээллийг бэлтгэсэн юм. Гэтэл Монгол улсын зэрлэг онгон байгаль, байгалийн баялаг, нүүдэлчин Монголчуудын ахуй амьдрал гээд үзсэн харсан болгоноо гайхан шагшиж байсан тэрээр нутагтаа очсоныхоо дараахан “Монгол дахь гутамшигт үнэн” гэх нэртэй нийтлэлийг Шинэ Зеландын хэвлэлд нийтлүүлсэн байдаг. Монгол улсад дээр дурьдсанчлан үзэж харах, нүд баясгасан сайхан зүйлүүд бий. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр хүн харах нь бүү хэл сонсохоос ч айдас төрүүлэм орчин нийслэлд бий. Энэ нь “Далан давхар”-ын чимээгүй хот. Уг нь Монголчууд бурхан бологсдынхоо нэрийг хэлбэл яс нь өндөлзөнө, ойр орчмоор нь явбал тайван нойрсохгүй гэхчилэнгээр эртнээс нааш сургаж, өөрсдөө ч дагаж мөрдөж ирсэн. Гэвч энэ үг яг эсрэгээрээ эргэсэн. Гэлээ ч энэ байдалд анхаарал тавьж асуудлыг цэгцлэх ёстой хүмүүс нүд нь балай, чих нь дүлий явсаар өнөөдрийг хүрсэн. Тиймдээ ч нийслэлийн хоймор талыг эзлэн орших чимээгүй хотын “топ” дүр зураг гадныханы дуранд хамгийн түрүүнд тусдаг. Харин Британийн сэтгүүлч Дамиэн Досаны “Монгол дахь гутамшигт үнэн”-нд нэгэн цагт Азийн цагаан дагина хэмээн нэрлэгдэж байсан, одоо Их эзэн Чингисээр овоглож, Оюутолгой, Тавантолгойн орд газруудаараа нэрийн хуудас хийж дэлхийд танигдсан талын Монголын нийслэлийн талаар юу гэж өгүүлснийг дурьдая. “Монгол дахь гутамшигт үнэн” /Damien Dawson/ Улаанбаатар хотыг тойрон хүрээлж буй уул толгод нь энэ улсын нэн ядуу иргэдийн амь хоргоддог газар ажээ. Гэтэл үүнээс хамгийн аймшигтай нууц нь тэр уул толгодын дунд нь талийгаач бологчдын булшнууд байдаг бөгөөд ядуу иргэд нь ухаж сэндийлсэн булшнууд дунд л амьдардаг аж. Булшин дунд орших айл суурингууд дунд жижиг мухлаг дэлгүүрүүд нээгдсэн байх нь энэ сэжиг хүрэм орчинд хүмүүс хэр удаан амьдарч буйг илтгэнэ. Аймшигт нүдэнд итгэмгүй байдлууд харагдаад байх юм. Булшнаас гарсан биеийн хэсгүүд энд тэнд хэвтэж харагдах ба булшны нүхнүүдийг нь үйлдвэрлэлийн, эмнэлэг ахуйн хог хаягдлыг шингээх сав болгон ашигласан байх юм. Бороо орсон үед тэр бохир зүйлс нь урсан оршин суугчдын хэрэглэдэг худаг руу урсан орох аж. Азийн Хөгжлийн Банкны судалгаагаар Улаанбаатарын гудамжинд амьдардаг бараг бүх хүүхдүүд нь бэлгийн замын өвчтэй бөгөөд, бүр 10 хүртэлх насны хүүхдүүд ч байгаа аж. Гадаадаас орж ирж буй янз бүрийн тусламж нь бодит байдлаар хэрэгжих нь ховор бөгөөд харин ч бүр тусламжийн мөнгийг хүртдэг хүмүүс нь секс клубуудээр хэсэх, биеэ үнэлэгчдийг авах зэрэгээр асуудлыг улам даамжруулахад хувь нэмрээ оруулдаг гэсэн гомдол мэдээллүүд ирдэг аж. Энэ бүх гашуудалт асуудлууд тус улсын Засгийн газар, радио телевиз, ашгийн бус байгуулгуудын нүдэн дээр илт болж байгаа асуудал атал энэ нь тэдний анхаарлыг татахгүй байна. Эрүүл мэндийн салбарт очсон тусламжийн мөнгө хэрхэн зарцуулсан талаархи асуудал босч, авилгал хахуулийн асуудлыг хэлэлцэж буй энэ үед Америкийн засгийн газараас Монгол улсад Мянганы Сорилтын тусламжаар $300 сая долларын тусламжийг ядууралтай тэмцэхэд зориулан өгөхөөр болж баталгаажуулаад байна. Тусламжууд ч яах вэ очдог л юм байж, харин гол асуудал нь 2.6 сая хvн амтай улс төр нийгмийн харьцангуй тайван тогтоцтой энэ улс зөвхөн дайн дажинд нэрвэгдсэн Африкийн орнуудад л байдаг улс төр нийгмийн асуудлаас болж туйлын ядууралд орж, ихэнх хүн ам нь ингэж зовж зүдрэх учир нь юу байна вэ. Олон хэсэг болон хуваагдаж дайн дажин хийгээд байгаа биш энэ улсын эдийн засгийн доройтол нь авилгал хээл хахуультай л холбоотой. Алт зэс гээд газрын баялгаар баян энэ улсад дэлхийн уул уурхайн том компанууд болон олон улсын компанууд болох BHP, Rio Tinto, Ivanhoe Mines, Бороo Gold хөрөнгө оруулалт хийсээр байна. Гэлээ ч гэсэн хvн амынх нь 80% хувь нь туйлын ядуурлын байдалтай байсаар байна. Монгол улс Нэгдсэн үндэстний Байгуулгын гишүүнээр элссээр 50 жил өнгөрчээ. Гэтэл хүний эрхийн асуудал энд хурцаар зөрчигдсөөр байна. Шоронд хоригдогсод орон нутгийн засаг захиргааны эрх мэдэлтнүүдийн гарт орсон байх ба энэ улсын хүмүүсийн аж амьдралын нөхцөл байдал, ядуурлын түвшингээс энэ бүхнийг харж болно. Бодит байдлыг хар л даа, 11 настай охин хүчээр биеэ үнэлж байна. Хэзээ нэгэн цагт агуу их ард түмэн байсан энэ хүмүүс өнөөдөр талийгаач бологсодийнхоо булшийг ухаж, хайрцагных нь модыг түлж амьдрахад хүрээд байна. Энэ гутамшигт асуудлууд хүн бүхний өмнө илт болсоор байгаа. Гэхдээ Монголын энэ асуудал хэнд ч хамаагүй, хэн ч авч хэлэлцэхгүй! Харин Монгол улс бол олз хайгчдын бай. Ашиг хайгчид Монголыг зөвхөн ашиг олох талбар өмч л гэж үзнэ” хэмээн бичжээ. Арчаагүй Төрийн айдаггүй хүүхдүүдэд арга хэмжээ авах болоогүй юу? Гэр хорооллын айлууд нь хүрээгээ тэлсээр Далан давхарын чимээгүй хоттой хаяа залгаж, зарим нь хашаан дотроо оруулан хашсан бол зарим нь цэвэрлэгээ хийгээд хашаагаа хатгадаг гэх. Ойр ормын айлын хүүхдүүд бурхан болоочийн цементэн хучилтан дээр айл гэр болон тоглож өсч байгаа нь Арчаагүй Төрийн айдаггүй хүүхдүүд гэлтэй. Мал хүртэл үхсэн нэгнийхээ сэгнээс айдаг. Энэ талаар хэлсэн үг ч байдаг. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэж. Харин насанд хүрсэн гэр оронгүй тэнэмэлүүд шинэхэн оршуулга ухаж архи дарс, цай хадаг сэлтийг авдаг гэх мэдээлэл аль хэдий олныг дөжирүүлсэн. Түүгээр ч зогсохгүй хайрцагны банзыг нь түлээний зориулалтаар жижиглэн ууталж зардаг гээд Далан давхарыг тойрсон асуудал дуусахгүй. Энэ мэтчилэн Арчаагүй Монголын гутамшигт үнэн дэлхийн хэвлэлийн хуудаснаас салахаа байж Чингисийн Монгол хэмээн цээжээ дэлдэх Монгол гутамшигаараа дэлхийд алдаршиж байна. Ж.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amaraa:
ene tur zasag yum hiigeed l baina. mania humuusiin uhamsar setgelgee uneheer hund boljdee. bid yah be. MUNGUNUUS iluu oyunii yaduural mash hund boljee. bid hamtdaa l shiidene. turiin sain bodlogo l ikh chuhal .
2013-07-30
Zochin:
Yamar aimaar yum be? setgeld buuhgui bna.Tamin ee, unen gej uu !!!! Tur zasag mini anhaarlaa handuulj dee!!!
2013-06-15
msms:
hatuu unen tomchuud n orowddoggui yum bhdaa ard tumnee araichdee neeree
2012-12-11
Элбэгдорж ерөнхийлөгчийн сонгуульд юу юу гэж ярьж ард түмнийг хошгоруулваа... Одоо үнэн байдал ийм л байна, манай Элбэгээ гадаадаар тэнээд л, Бид ард түмэн ядуураад л, одоо яа гэхэв...
2012-12-03
Тэмүүлэн:
Dear /Damien Dawson/ Who the fuck re U ?? Fuck off YOu don t know how Mongolian s live We all know english and russian Language :)) U re The lier
2012-11-18
Минж:
Худлаа хуцдаг баас вэ Тэнгэр заяат хөх толбот монголчууд хүүр ухах нь бүү хэл ойртохгүй за. Энд УБ-т байгаа хужаа нарын тухай бичжээ.
2012-11-16
sanaa:
Үнэн л юм бичсэн байна ш дээ. Энэ гадаадын хүн бидгийг гаднаас нь хараад байгаа байдлыг л бичсэн байна. Улс орон яг ийм л байна. Юунд нь тэгтлээ эмзэглэсэн юм.Дарга даамлууд нь гадаадаас авсан тусламжаа зөв хүн заяөв юманд нь зарцуулсан бол монгол улс өнөөдөр аль хэдийн азийн бар болох байлаа.
2012-11-15
Минж:
Худлаа хуцдаг баас вэ Тэнгэр заяат хөх толбот монголчууд хүүр ухах нь бүү хэл ойртохгүй за. Энд УБ-т байгаа хужаа нарын тухай бичжээ.
unen, unen bas dahin unen
2012-11-06
үнэн
2012-08-31
bidnii mongolchuud archaagui bnaa ene setguulch bidniig bidnii dundaas bish hajuunaas ni harj bichsen bn bid meddeg ch meddeggui yum shig bolchihoj medsen ch dojirchihson um bn hagaral butralgui dain dajingui mongotei togrogtei iim saihan ulsad amidarch bgaa bid iim baidaltai bgaad haramsaj bn gehdee ene bugd shiidej bolohgui asuudal bish alga urvuulahiin todii asuudal bidend atgasan gar shig tor zasag,udirdlaga hamgaas ih heregtei bn. mon bid gadniihand archaagui baidlaa haruulj bolohgui dotroo hagaraldaj muudaltsah ysgui. monhiin daisan, monhiin nohor gej ugui. bidnii aldaag anaad dairahad belen getej bgaag sanah heregtei shu mongolchuudaa
2012-08-02
uyanga:
uneheer unen. gadnii humuuseer ingej dugnuulj bgaad n tur zasagtaa gomdohoos uur hend gomdoh bilee. hanaj tsaddaggui hahuulidaa barigdsan uls turchid yum da
2012-08-02
uka:
heleh ch vg alga gadnii hvn ireed l ingej dvgnej bn bid eh orondoo bjiij iim archaagui l bndaator zasagtaa l gomdoj bndaa engiin irged bid hichneen helj yriad oilgohgui temtseed ym olj doloohgui
2012-08-01
uyanga:
uneheer unen. gadnii humuuseer ingej dugnuulj bgaad n tur zasagtaa gomdohoos uur hend gomdoh bilee. hanaj tsaddaggui hahuulidaa barigdsan uls turchid yum da
gana:
sain bodj vz
2012-03-20
баасандорж:
ҮҮНИЙГ УНШСАН ХҮН БҮР ЭНЭ ЗУН 2 ТОМ НАМААС БУРХАН НЭР ДЭВШСЭН Ч БҮҮ СОНГООЧ,ЭНЭ 2 МОНГОЛЫГ МӨХӨӨЛӨӨ 20 ЖИЛ ХУЛХИДУУЛЛАА ХАНААГҮЙ ЮУ
2012-02-22
ARDIIN NAMIIN LUIVARCIN ABILGACIIG DAXIAD CAIN SONGOOD BAI? TEGEED OLSOOD XVVRTEIGEE AMIDARCGAA
2012-02-12
анхааралтай уншаарай.:
Улаанбаатарын гудамжинд амьдардаг бараг бүх хүүхдүүд нь бэлгийн замын өвчтэй бөгөөд, бүр 10 хүртэлх насны хүүхдүүд ч байгаа аж.тусламжийн мөнгийг хүртдэг хүмүүс нь секс клубуудээр хэсэх, биеэ үнэлэгчдийг авах зэрэгээр асуудлыг улам даамжруулахад хувь нэмрээ оруулдагЭнэ бүх гашуудалт асуудлууд тус улсын Засгийн газар, радио телевиз, ашгийн бус байгуулгуудын нүдэн дээр илт болж байгаа асуудал атал энэнь тэдний анхаарлыг татахгүй байна. Олон хэсэг болон хуваагдаж дайн дажин хийгээд байгаа биш энэ улсын эдийн засгийн доройтол нь авилгал хээл хахуультай л холбоотойЭнэ гутамшигт асуудлууд хүн бүхний өмнө илт болсоор байгаа. Гэхдээ Монголын энэ асуудал хэндч хамаагүй, хэн ч авч хэлэлцэхгүй! Харин Монгол улс бол олз хайгчдын бай. Ашиг хайгчид Монголыг зөвхөн ашиг олох талбар өмч л гэж үзнэ”Арчаагүй МонголЧингисийн Монгол хэмээн цээжээ дэлдэх Монгол гутамшигаараа дэлхийд алдаршиж байна
2012-01-25
pizda boslogo gargay
2012-01-08
vnheer hetsvvv yumaa yaah we odoo. bolkuu bol bugdeeree 76 saiduud erunhiilug ed nartai ni bvgdiig ni alaad shaataachihuu gj tegeed orond eh ornoo gsn bolowsrolt zaluuchaa tawchuul
2011-12-24
unen yum odoo yaaya gehewdeee novsh gej sanaa zovoood ichij uhleee
2011-12-22
zail gichii min chinii aav ovoo chin haanahiin sheesnuud ve
2011-12-15
zailaarai ene uls toriin malnuud ta nar bidniig neg hunii nudeer haraach
2011-12-15
Mungu mungu eh oron ard tvmeeschin chuhal gejvv odoo idej hanaagvi ym uu bolooshdee odoo eh orniihoo tuluu olgoi bolchihson tolgoigoo jaahan ajluudad hiildee etsesiin etsest ene bvhnii vr dagwar vr hvvhdees chin l nehegdeh bhdaa Mongol svvrehgviee harin turiin udridlaga, bair suuri, mungu chin munh bishshvv
2011-12-13
Энэ төрийн арчаагүй балмад байдлыг яг л олж бичсэн байна одоо нөгөө төрийн 3 мангар нь юу бодож суугаа болдоо албан тасалгааны цонхоор амьдрал сайхан...гээд л сууж байгаа байхдаа та нар ичэх хэрэгтэй та нараас өөдтэй амьтан бол алгын чинээ мөртлөө агуу түүхтэй энэ улсыг төр барилцаж буй та 3 тэнэгээс л болж бодит байдал ийм байна. Та нар өнөөдрийн нараар өөрсдийгөө болон өрх гэрээ авч явав ч өөр анртай өдөр та нарыг ирэх түүх ул мөргүй арчина шүү....
2011-11-30
ugaasaa uneniig l uguulsen bnashdeee muu har luiwarchiguud bugdiig n hoosolwol taarna.
2011-11-26
Энэ бухний гол буруутан нь хотын мэр асанМ Энхболдын хийсэн ажил даа Тэр луйварчин Улаанбаатарыг зарж авилга авсан монгоороо намдаа хандив нэрээр огч албан тушаал эрх мэдэлд хурсэнийг ард тумэн сайн мэднэ шдээ Тэгээд энэ эрхэм УБ хотоос хэзээ ч УИХд гардаггуй ходооноос нэр дэвшдэг гэж байгаа юм даа
2011-11-23
Энэ бичсэнийг ЭРХЭМ дарга сайд УИХ ын гишууд уншаасай Тэгээд ямар сэтгэгдэлтэй юу бодогдож байнаа гэж асуух юмсан Ард тумэн яагаад ийм ядуу арчаагуй амьдарч байна вэ?ЭРХЭМ уудээ 2,7хон сая хунтэй тууний 40 хувь буюу1,1сая хун яахаараа ийм баян оронд ядуу амьдардаг байнаа.Энэ бол ард тумнээ яаж ядуу дорой боловсрол мэдлэггуй харанхуй будуулэг байлгах вэ гэсэн бодлого баримтлан сонгуулиар багахан монгоор хуурч албантушаалд хурч ард тумнээ хуурч байдаг авилагач луйварчингуудын унэн нуур царайны тод илрэл юмдааТЭДЭНД ард тумнээ эх орноо гэсэн учуухэн ч сэтгэл байхгуй ш дээБИ яаж баяжиж сайхан амьдрах вэ гэсэн ганцхан бодолтой байдаг байх ард тумэн улс орны баялагийг та нар идэж дуусгахад энэ нас чинь хурэлцэхгуй дээ хорвоогийн бух хумуус энэ орчлон нуцгэн ирээд нуцгэн буцдагийг сана!!!
2011-11-23
ТЭМЦЭХ ЦАГ БОЛСОН Ш ТЭЭ БОСОЦГОО ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНГ ШАТААГААД ЭХЭЛЬЕ АРАЙ ДЭНДҮҮ ДОРОМЖЛУУЛЖ БАЙНА Ш ТЭЭ ҮНЭХЭЭР ХЭРЭГ АЛГА
2011-11-21
ene hotiin darga nariig tend hondgui ymaa geheg yadaj neg odor ter haviar yabuulj nudeer n uzuukeh ymsan zovhon ldenjiin 1000 n ailuudal yamar baigaag uzuuleh ymsan yu n dotor amidarvh bgaaag uzuulmeer bna
2011-11-21
Би ямар азгүй хүн бээ Монголд төрчихдөг. ЗАЗА нас залуу байна үүрд энд байхгүй байлгүй дээ хөөрхий дөө бидний хэдэн монголчууд золбин нохой шиг амьдрасаар л байх юм даа. энэ хэний ч буруу биш бидний өөрсдийн арчаагүй зангийн хохь.
2011-11-18
http://bestanimation.blog.gogo.mn
2011-11-18