Загвар өмсөгч, жад шидэгч Лерин Франко Лондоны олимпийг зорихыг хүсч байна

img

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй тамирчдын нэг Парагвайн жад шидэгч Лерин Франко Лондоны олимпод оролцох эрх авахын тулд Мексикийн Гвадалахарад эхэлсэн Пан Америкийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байна. Тэрээр ханиад хүрч, сүүлийн нэг долоо хоногийг эмнэлэгт өнгөрөөсөн ч ч гэсэн ирэх жил заавал Их Британийн нийслэлд болох олимпийн наадамд өрсөлдөнө гэж хатуу шийджээ. “Одоогоор гэрийн нөхцөлд эмчил эхэлсэн. Бүтэн долоо хоног чухал тэмцээний өмнө эмнэлэгт хэвтлээ. Өвчнөөс болж алдсан энерги, эрч хүчээ нөхөж чадалгүй тэмцээнд орлоо. Гэхдээ би ялалт байгуулна, тэгээд олимпийн наадмыг зорино гэдэгтээ итгэлтэй байна. Би Лондонын наадмаас эх орондоо медаль авчрахыг хүсч байна” гэж Лерин Франко ярьжээ. Тэр зөвхөн сайн тамирчин төдийгүй нэртэй загвар өмсөгч гэдгээрээ олонд зартай юм.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xaxaxa =))
2011-11-13
medee bichsen nohor sogtuu bsan bn. gehdee shan huuhen bn
2011-11-02
deerh tamirchnii tuhai medeeni utga aguulga vg vsgin aldaa arai l ................
2011-10-18