Жозе Моуриньо: 15 хоногийн өмнө л Игуаинийг муулаад, Агуэрог шүтээд байгаагүй билүү

img

Испанийн Мадридын “Реал”-ын ахлах дасгалжуулагч Жозе Моуриньо хоёр долоо хоногийн өмнө л Гонсало Игуаинийг муулж, Серхио Агуэрог шүтээд байсан хүмүүсийг ёжилжээ. Гэтэл энэ хоёр долоо хоногийн хугацаанд Игуаин гурван удаа хет-трик хийж,  шүүмжлэгчдийн амыг тагласан юм. “15 хоногийн өмнө л Игуаинийг муу тоглогч хэмээн муулаад байгаагүй билүү. Тэгээд л Серхио Агуэрог авахгүй яасан юм бэ гээд намайг хараагаад эхлээгүй билүү. Гэтэл өнөөдөр байдал их өөр болчихжээ” гээд Моуриньо инээмсэглэжээ. Өнөө шөнө Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод "Реал" Францын "Лион"-ыг талбайдаа хүлээн авч тоглоход Игуаин гарахуу эсвэл "Лион"-оос төрөн гарсан Карим Бенземаг гаргах уу гэдгээ Моуриньо бүрэн шийдээгүй байгаагаа мөн хэлсэн байна.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Gertrud Gregoreski:
I've been reading out several of your articles and i should say good stuff. I will definitely bookmark your blog.
2011-12-12