
Энэ жил манай улс 433 мянган тонн үр тариа,191 мянган тонн төмс,97 мянган тонн хүнсний ногоо хураасан. Гэхдээ худалдан борлуулах нь тариаланчдын хувьд асуудал болоод байгаа аж. Ялангуяа Засгийн газраас тогтоосон үр тарианы үнэ дэлхийн зах зээл дээрх үнээс өндөр байгаа учраас тариаланчдын ургацыг үйлдвэрлэгчид худалдаж авахаас татгалзаж байгаа юм.
Тухайлбал, Засгийн газар нэг тонн үр тариаг 300-350 мянган төгрөгөөр үнэлсэн бол ОХУ нэг тонныг нь 250 ам.доллараар үнэлээд байна. Одоогийн байдлаар 433 мянган тонн үр тарианы ердөө 10 хувь 40 мянган тонныг гурилын үйлдвэрүүд худалдаж авчээ.
ХХААХҮЯ-наас энэ тал дээр анхаарч бусад улс орноос импортоор орж ирж байгаа үр тарианы гаалийн албан татварыг нэмэх нь зүйтэй гэж үзэн Засгийн газарт өргөн барьсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ