Шанхайн урлагийн наадам сар үргэлжилнэ
13 дахь удаагийн Шанхайн олон улсын урлагийн их наадам эхэлж байна. Наадам бүтэн сар үргэлжлэх бөгөөд нийт 50 концерт, тоглолтууд болох аж. Уг наадамд Берлиний симфони найрал хөгжим бие даасан тоглолтоо тавих гэнэ.
Харин Шанхайн найрал хөгжим Италийн удирдаач Рикардо Мютигийн дохиурын дор эгшиглэх юм. Рикардо Мюти нь хэдхэн хоногийн өмнө сонгодог урлагийн ертөнцийн хамгийн том шагнал болох, Биржит Нилссоны нэрэмжит шагнал нэг сая ам.долларыг гардсан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ