Байгалийн нөөцийн менежментийг бүрдүүлэх төсөл амжилттай хэрэгжиж байна

img

Канадын Олон улсын хөгжлийн судалгааны төвийн дэмжлэгтэйгээр манай  БОАЖЯ-нд хэрэгжүүлж байгаа  нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг бүрдүүлэх төсөл  нь үр дүнгээ өгч, уг асуудлыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх эрх зүй, бодлого, зохицуулалт, туршилтын ажлууд зохих үр дүнгээ өгч, амжилттай нэвтэрч  байна.

Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн  нөөцийн менежментийн асуудал манай оронд шинэлэг  хандлага боловч гадаад, дотоодын олон төсөл,  хөтөлбөрүүд уг асуудлыг тус орны экологийн бүс нутаг, тухайн байгалийн нөөцийн онцлогтой уялдуулан тал бүрээс нь амжилттай туршин  хэрэгжүүлж байгаа юм.

Мөн төр засгийн зүгээс ч  онцгой анхаарч энэ талын зохицуулалт, эрх зүйн үндсийг бүрдүүлж, холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд өөрчлөлт оруулах буюу шинээр гарган мөрдүүлж байгаа билээ.

Хэдий тийм боловч цаашид ч хийх ажил их  байна. Байгалийн нөөц нь төрийн өмчинд байдаг,  удирдлагын тогтолцоонд төвөөс удирдах мэргэжлийн байгууллагуудын үүрэг оролцоо  харьцангуй өндөр, орон нутаг нь  эдийн засаг, техникийн хувьд бүрэн бэхжээгүй, нутгийн иргэд байгалийн нөөцийн менежментийг бие даан хэрэгжүүлэх  арга туршлага, мэдлэгт мэргэжлээр  дутмаг  зэрэг тус  орны өөрийн өвөрмөц онцлогтой уялдуулан  асуудлыг чанарын шинэ шатанд гаргах хэрэгтэй байгаа аж.

Н.Батаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ