ТОП-20 индекс өсчээ

img

Монголын хөрөнгийн бирж дээр  өчигдөр 22 компанийн 158.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 607.6 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 13 ХК-ийн 273.5 мянган ширхэг хувьцааг 73.2 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 9 ХК-ийн 334.0 мянган ширхэг хувьцааг 85.4 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Арилжаагаар нийт 144 хэлцэл хийгдсэн байна. Нийт 22 үнэт цаас арилжигдсанаас 13 үнэт цаасны ханш өсч, 3 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшаас “Дархан ЗБ” ХК-ийн үнэт цаасны ханш 15.0 хувь  өсч, “Улаанбаатар хивс” ХК-ийн үнэт цаасны ханш 7.14 хувь буурчээ. ТОП-20 индекс 20108.42 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 370.74 нэгжээр буюу 1.88 хувь өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 144.4 тэрбум төгрөг болсон байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ