Хелсинки Санкт-Петербургийг холбосон анхны хурдны гал тэрэг ашиглалтанд орлоо
ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин болон Финляндын ерөнхийлөгч Таря Халонен нар шинээр тавьсан нийслэл Хелсинкигээс Санкт-Петербург орох хурдны галт тэргээр аялаж, анхны зорчигчид боллоо. 2 хотын хооронд 1 талдаа 3.5 цаг давхих галт тэргэнд 2 орны удирдагчид хамтын ажиллагаа, ялангуяа хил орчмын бүсийн хамтын ажиллагааг сайжруулах талаар ярилцсан байна.Аллегро нэртэй Францад үйлдвэрлэсэн хурдны галт тэрэг нь цагт 220 км хурдлаж чадах юм байна. Цагийн хуваарийн дагуу Хелсинкигээс Санкт-Петербургийн хооронд өдөрт 2 удаа явах шинэ маршрут нь Орос Европыг холбосон анхны 450 км гаруй урт хурдны галт тэрэгний төмөр зам болж байгаагаараа онцлог юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ