Жилад Шарит Ойрхи Дорнодод баяр хөөрийг авчирлаа

img

Ойрхи Дорнодод баяр хөөрөөр дүүрэн байна. Үүний учир нь Израиль Палестины хооронд хоригдол солилцох гэрээ байгуулсан нь ажил хэрэг болж байгаа явдал юм. Энэ гэрээний дагуу Израйлийн армийн түрүүч Жилад Шалитыг Палестинаас Израйлийн шоронгуудад хоригдож буй 1000 гаруй палестинчуудыг суллах тухай болзол тавьсан. Нэг хүнийг мянган хүнээр солих нь аль аль талдаа янз бүрийн асуудал дагуулсан юм. Израйлийн засгийн газар энэхүү болзлыг ерөнхийлөгч Шимон Перес болон ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нарын оролцоотойгоор ихэд нарийн хэлцсэний үр дүнд хүлээн авахаар болсон юм. Улмаар Палестины ерөнхий сайд Махмуд Аббас болон Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нар эцсийн тохиролцоог хийснээр 1х1000 болж шийдэгдсэн юм. Үүнийг албан ёсоор зарласнаар тус асуудал дэлхий дахины анхаарлын төвд орж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нүүр хуудсанд дүүрч эхэлжээ. Энэхүү хоригдол шилжүүлэх зөвшилцөл Герман болон Египет улсын зуучлалын ихээхэн оролцоотойгоор шийдэгдэж байгааг мөн дурдах нь зүйтэй. Ингэснээр өчигдөр израйлийн армийн түрүүч Жилад Шалитыг палестины Хамас бүлэглэлийн дайчид египетийн хилээр израйлийн талд хүлээлгэж өгсөн. Тэндээсээ нисдэг тэргээр Тель-Авивт буусан юм. Харин израйлийн шоронгуудаас сулласан 477 хоригдлыг Газрын зурвасаар израйлийн тал Хамас бүлэглэлд шилжүүлэн өглөө. Харин үлдсэн 550 хоригдлыг ирэх сард Хамас бүлэглэлд шилжүүлэх ажээ. Жилад Шалит нь 2006 онд Газын зурваст хийсэн тусгай ажиллагааны үеэр Хамас бүлэглэлийн дайчдад олзлогдож палестины шоронд ямар ч ял тулгалгүй таван жил гаруй хоригдсон юм. Дээр дурдсанчлан аль аль талдаа янз бүрийн асуудал дагуулж буй хэмээсэн. Үүний нэг нь израйлийн иргэдийн талаас энэхү хоригдол солилцох ажиллагааг ихээхэн эсэргүүцэж буйтай холбоотой. Палестины иргэдийн хувьд суллагдсан хоригдлуудын ар гэрийнхэн, найз нөхөд төдийгүй улс даяараа баярын байдалтай хүлээж авч байгаа. Нэг ёсондоо палестины хувьд энэ нь том ялалт юм хэмээн үзэж буй. Гэсэн ч палестины 1000 иргэний амь израйлийн ганц иргэнийхтэй дүйж буй нь эмгэнэл хэмээн үзэгсэд ч байна. Өрнөдийн хэвлэлүүдээр ч мөн израйлийн тал нэг иргэнийхээ амийг ийнхүү өндрөөр үнэлж чадаж буйг гайхан бичиж байгаа. Гэхдээ хажуугаар нь алан хядагч, зэвсэгт бүлэглэлийн 1000 дайчинг суллаж дайсныхаа эгнээг нэмж байна хэмээн буруушаан бичих нь ч байгаа аж. Хамас бүлэглэлийнхэнд ар гэрийнхнээ ямар нэг байдлаар алдсан еврей иргэдийн хувьд энэ нь израйлийн засгийн газрын ухаангүй алхам, тэнэглэл хэмээн эсэргүүцэж байгаа. Улсаас нэг иргэнийхээ амийг өндрөөр үнэлж буй нь сайшаалтай ч өмнө нь амь үрэгдсэн олон олон еврей иргэдийн амийг ямар ч үнэ цэнэгүй болголоо хэмээж байна. Энэхүү эсэргүүцлийг израйлийн дээд шүүх огтхон ч хэрэгссэнгүй юм. Одоогийн байдлаар израйлийн шоронгуудад 5000 орчим палестинчуудад хоригддог ба үүний хамгийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудыг шигшин суллаж байгаа гэж тайлбарласан байна. Жилад Шалитыг түүний найз нөхөд, ар гэрийнхэн нь мөн ерөнхий сайд Беньямин Нетаньяху өөрийн биеэр баяр ёслолын байдалтай тосож авсан. Тэгвэл үүнээс ч илүүтэйгээр Газын зурваст палестинчууд баяр хөөр болж байна. Харин өрнөдийн хэвлэлүүд үүнийг янз бүрийн өнцгөөс харж бичсээр байна. Ямартай ч Ойрхи Дорнод энэ өдрүүдэд баярын уур амьсгалаар дүүрчээ. О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Huh tolbo:
Muu sain egruu teneg izrialchuud hunii uurend irj nuugdaad ezniig n huudug te
2013-06-26
liberty:
ynen shyy manaihan bol yah bol
2012-09-12
lut:
harin tiimee
2012-09-12
Palestinchuud l aguu yum daa
2012-04-23
yu saihan ene l saihan sh dee bid neg delhiitei daitah hereg odoo bn uu saihan gazar nutgaa huvaaj avaad uur uursdiihuuruu amidrah heregtei Izral Palistin 2 ulam evtei bhiig husye
2011-12-02
ISRAEL HUMUUS HUN TOROLHTNII TUUHEND YAGAAD INGEJ ZOVJ, TARAAGDAN BUTARCH 2000 JILIIN TURSH EH ORONGUI TUSGAAR TOGTNOLGUI DELHII DAYAR BUTARSAN SHALTGAAN NI TED OORSDIIN BURHANII ZARLIGIIG SONSOLGUI BUSAD ULS UNDESTNII HUNII GARAAR BUTEEGDSEN HUDAL HUURMAG BURHDAD UILCHILSENEER TENGERIIN BURHANIIHAA URIDCHILAN SANUULJ, ANHAARUULJ BAISAN GAI GAMSHIGIIG EDELSEN. GEHDEE ISRAELIIN BURHAN NI MON TEDNIIG HOJIM GAZRIIN HYAZGAART CH BAISAN TSUGLUULJ DAHIN BARIJ BOSGON EH NUTAGT NI SUURISHUULAN HUCHIRHEGJUULNE GESEN ZOGNOL BIBLI SUDART BAIDAG. ENE 1948 OND ISRAEL ULS DAHIN BAIGUULAGDSANAAR BIELELEE OLSON. NEGEN TSAGT DELHIIN HAMGIIN AGUU HAANT ULS BAISAN ENE UNDESTENII SERGEN MANDALIIN ORGIL UE BOL NOGOO ALDART SOLOMOM HAANII TOR BARISAN UE BAIDAG. TER UED ISRAELD ALT MONGO ZUGEER ERDIIN CHULUU SHIG BOLTLOO ELBEG DELBEG UNE TSENEGUI BOLSON BAISAN GEJ BIBLIIN SUDART TEMDEGLESEN BAIDAG. HUN TOROLHTNII TUUH ENE EVREI ARD TUMNIIG L TOIRON ERGELDEJ BAINA. BIBLIIN SUDART TEMDEGLESNEER; ''ENE ARD ULEMJ IH SORILT ZOVLONGIIN DARAA (SHAVAR ZUUHNII GALD DOLOO DAHIN TUNGAAGDSAN HOLITSGUI TSEVER MONGO MET) DAHIN BOSGOGDNO. HUCHIRHEGJNE! DELHIIN BUH ULS UNDESTNUUDED TEDNII BURHANII ARIUN ARD TUMEN BOLNO. ISRAEL UNDESTNII ESREG BOSOH YAMARCH UNDESTEN TSAASHID ZOGSOJ CHADAHGUI'' GEJ TEDNII BURHANII ZONCH ZOGNOSON BAIDAG. BIBLIIN ZOGNOL HEREGJSEER BAIGAA NI ODOO DELHII DAHIND NEGENT ILERHII BOLJ EHELJ BAINA. ENE ARD TUMNIIG EROOGCHDIIG EROOJ, HARAAGCHDIIG HARAAH BOLNO GEJ TENGERIIN EZEN BURHAN NI AILDJEE. LALIIN ULS UNDESTNUUD ENE UNDESTNIIG UNEN GOLOOSOO UZEN YADDAG. GEHDEE ONOODOR LALIIN ULS UNDESTNUUD DELHIID HAMGIIN AMAR TAIVANGUI, BAYAR BAYASGALANGUI AIDAS HUIDESIIN UNDESTEN BOLCHIHOOD BAINA. USA ISRAELIIG OMGOOLJ HAMGAALJ BAISAN TSAGTAA HUCHIRHEG BAISAN HARIN ODOO BOL ENE UNDESTNEES NUUR BURUULJ LALIINHANIIG SONSOJ EHELSNEER TERGUULEH BAIR SUURIA ALDSAAR L BAINA DAA! MANAI MONGOL ULSAD ISRAEL TUMEN TALARHALTAI HANDDAG UYM BILEE. UCHIR NI DELHIIN 2-R DAINII DARAA NEGDSEN UNDESTNII BAIGUULLAGA DEER BOLSON HURALDAAN DEER BUH ULS ORNUUDIIN DOTROOS ISRAELIIN TUSGAAR ULS UNDESTEN BOLOHOD HAMGIIN TURUUND DEMJIN UG HELJ GARAA ORGOSON ULS BOL MANAI MONGOL ULS BAISAN UYM. TIIMEES 2000 JILIIN DARAA DAHIN ULSAA BAIGUULAHAD DEMJSEN ULSIIN HUVID MONGOLCHUUDAD TEDNII ETSEG OVGODIIN ARIUN GAZART VISAGUI ZORCHIH ERHIIG OLGOSON GEDEG. GEVCH MANAI MONGOLCHUUD TEND OCHOOD HULGAI HIIJ, ARHIDAJ MASH TOVOG UDSAN TUL JAAHAN NER HUNDGUI BOLSON BAIGAA. GEHDEE L EVREI ELITUUD MONGOLCHUUDAD SAIN UYM BILEE SHUU. ENE TSAG UE BOL ISRAELIIN SERGEN MANDALIIN UE GEJ EE. ODOO DELHIIN ULS TORIIN TAVTSAND ISRAELCHUUDIIN NOLOOLOH TSAG UE IRJ BAIH SHIV DEE HO. GEHDEE ENE NI AMAR BAIHGUI DELHIIN ULS UNDESTNUUDIIN ISRAELIIG UZEN YADAH UZEL NEMEGDNE. OLON UNDESTEN ISRAELIIG BUSLEH BOLOVCH BUGD SUIRNE GEJ TEDNII ZOGNOLIIN NOMOND BAIDAG. TED ENE BUGDED ALI HEDIINEE BELTGEGDEN HUCHIRHEGJJEE.
2011-11-01
ISRAEL BOL HAMGIIN DEED BURHANII ARIUN ARD TUMEN. BIBLIIN SUDART ISRAELCHUUDAD 'TA NARIIN NEG NI MYANGIIG' GESEN ESH UZUULEG BAIDAG TER ESOOR BOLJ DEE! UNEHEER GAIHALTAI UYM. ENE NI HUN TOROLHTNII TUUHEND DAHIN HEZEE CH DAVTAGDAHGUI BIZ EE.
2011-11-01
НҮБ гэж нэг их гүрнүүдийн гар хөл болсон энэ байгууллага байгаагүй байсан бол өнөөдөр АНУ-ын баруун гар Израйлын еврейчүүд устаж алга болсон байх байсан.
2011-10-21
erguu mal
2011-10-19
Дэлхий даяар хэн ч тоохгүй байхад газраа өгсөн палестичүүдийг зовоосон еврейчүүдийг хараал идээсэй
2011-10-19
erguu mal
нэр нь Жилад биш Гилад юм шуу
2011-10-19
xard aa. palisten xorigdson zaluu yas aris ami ni xaana baigaa boloo gemeer. getel izerald xoridson xoridoluud ni nutagtaa baixaas ch uluu targa tsatgalan uneesen ulsuud iim l 2 oor ertonts baina daa. gants xorigdoliig ingej turaald oruulaad yabuulax gej dee
2011-10-19
lut:
harin tiimee
Израйлчууд ямар сайхан хүмүүс бэ? Нэг хүнийг мянган хүнээр сольж байна ш дээ. Израйл хүнээ үнэхээр үнэлж чадаж байна шүү.
2011-10-19
liberty:
ynen shyy manaihan bol yah bol
saihan baina
2011-10-19
агуу агууу,,,,
2011-10-19