Бразилийн бас нэгэн сайд шүүхийн хаалга татлаа
Бразилийн засгийн газрын сайд дарга нар авилга, хээл хахуулийн хэрэгт холбогдож шүүхийн хаалга татсаар буй. Тэгвэл энэ удаад Бразилийн спортын сайд Орландо Сильва албан тушаалаа хууль бусаар ашиглаж хээл хахуулийн хэрэгт холбогджээ. Энэ талаар Бразилийн нөлөө бүхий Веха с
этгүүлд мэдээлснийг BBC уламжилсан бөгөөд одоогоор Орландо Сильва өөрт тохсон ялыг эсэргүүцсээр байгаа гэнэ. Бразил улсад спортын салбар нь өндөр хөгжсөн нийгмийн амьдралын асар том салбар учраас энэ салбарт асар их мөнгө эргэлдэж байдаг гэнэ. Тиймээс спортын салбар нь өмнөд америкт авилга хээл хахуулиар тэргүүлдэг Бразил улын хувьд авилгын томоохон үүр болдог ажээ. Спортын салбарын сайд нь хүртэл ийнхүү хээл хахуулиас ангид байж чадсангүй бололтой. Ерөнхийлөгч Дильма Руссефф улсынхаа төр засгийг авилгаас чөлөөлөхийн тулд өргөн хүрээтэй кампаит ажил явуулж байгаа. Он гарсаар засгийн газрын сайд нараас ийнхүү долоо дахь нь авилгын хэргээр шүүхийн хаалга татаж буй нь энэ юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ