Манай улс мөнгө угаах,терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх бүлэгт ажиглагчаар оров

img

Манай улс Евроазийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх бүлэг (ЕАГ)-т ажиглагчаар нэгдэн оржээ. Энэ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх, түүний чиг хандлага, гэмт хэргийн арга хэлбэрийн талаар туршлага солилцох зорилготой аж. Энэхүү бүлэг нь 2003 онд Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх бүлэг (FATF)-ийн харьяа бүс нутгийг хариуцахаар байгуулагджээ. Тус бүлэгт ОХУ, БНХАУ, Энэтхэг зэрэг 9 гишүүн, Англи, Итали, АНУ, Япон, ЕАБХАБ, НҮБ-ын МБГХА, Интерпол зэрэг 33 улс, олон улсын байгууллага ажиглагчаар ажиллаж байна. Монгол Улс мөнгө угаах чиглэлээр хэд хэдэн олон улсын конвенцид нэгдэн орж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг 2006 онд баталсан. Одоогийн байдлаар тус хуулийг энэхүү гэмт хэргийн эсрэг олон улсын стандартад нийцүүлэхээр нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллаж байгаа юм.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ