
Хятад улс 1990-ээд оны Японтой адил болж, эдийн засгийн өсөлт сулрах хандлагатай байна гэж эдийн засагчид үзэж байна. Учир нь нийгмийн ихэнхийг дундаж давхрагынхан бүрдүүлдэг болоод эхлэхээр эдийн засгийн өсөлт сулардаг.
Азийн орнуудын үлгэр дууриалал болж байсан Хятадын улс төрийн систем гацаанд орж байна уу? гэсэн дүгнэлтийг шинжээчид өгөөд байгаа. Гэхдээ Хятадын хувьд эдийн засаг өсч л байвал ямар улс төрийн бодлого баримтлах нь хамаагүй байдаг. Хятадын эрх баригчдын алдаатай бодлого, төрийн өмчийн ашиггүй үйлдвэр зэргээс үл хамааран Хятадын эдийн засаг өссөөр байна. Хятадын эдийн засаг сүүлийн 30-аад жилд 9 хувь болтлоо өссөн. Хөрш БНСУ, Тайвань, Япон улсуудын эдийн засаг мөн сүүлийн 20 жил тогтмол өсч байсан ч буурч эхэлсэн.
Тэгэхээр Хятадын эдийн засгийн өсөлт мөн удалгүй буурна гэж эдийн засагчид үзэж байна.
Японы эдийн засгийн өсөлт 1970-аад оноос эхлэн 9 хувь байснаа 6 хувь,1990-ээд оноос огцом буурч, түүнээс хойш дахин өсөөгүй.. 1980, 1990-ээд онд Тайвань болон Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлт Японыг даган суларч эхэлсэн. Энэ бүхэн юунаас хамаарч байна?
Эдийн засагчдын үзэж байгаагаар аль ч нийгмийн бага дунд орлоготой иргэд дундаж давхрагад орж ирэх хүртэл эдийн засаг тогмол өсдөг. Харин иргэдийн ихэнх нь дундаж давхрагад ороод ирэхээр эдийн засгийн өсөлт аажимдаа сулардаг байна. Ялангуяа зах зээлийн эдийн засагтай улсууд бие биенээсээ бүрэн хамаардаг учир нэгнийх нь эдийн засгийн өсөлт сулрахад дагаад сулардаг. Тэгэхээр Хятад дараагийн Япон болж байна гэж шинжээчид үзэж байна. Хятадын эдийн засгйн өсөлт сулрахаар Бразил, Австрали зэрэг түүхий эд экспортлогчдын эдийн засаг дагаад сулрах хандлагатай болжээ.
Мөн дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ буурах төлөвтэй байна.
Н.Эдди
СЭТГЭГДЭЛ БИЧИХ