
Их Британийн эргээс 130 км-ийн зайтай орших Арднамурхан хэмээх далай руу түрж орсон газраас эртний викингийн булшнаас нэгэн сонирхолтой олдвор олджээ. Энэ булшнаас эртний викинг хүний хэрэглэж байсан илд болон сүхний ир гарсан байна. Энэ нь 1000-аас хол илүү жилийн өмнө хэрэглэгдэж байсан нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогджээ. Манчестерийн их сургуулийн эрдэмтэд энэхүү олдворыг ихээхэн үнэ цэнэтэй хэмээж буй. Тус газраас өмнө нь олдож байсан эртний архелеогийн үнэт олдворуудаас ийм эртний олдвор олдож байсан нь үгүй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ