115 настай эмэгтэйн нууцыг тайлжээ

img

Нидерландын Амстердамын Чөлөөт их сургуулийн эрдэмтэд хөгшрөх үед тохиолддог оюун ухаан муудах буюу зөнөх шинж тэмдэггүйгээр 115 хүртэл насалсан Голланд эмэгтэйн генийн нууцыг тайлжээ. Хэдэн жилийн өмнө нас барсан эмэгтэй өөрийн биеийг шинжлэх ухааны судалгаанд ашиглахыг зөвшөөрсөн гэрээслэл бичсэн байжээ. Тиймээс эрдэмтэд тухайн эмэгтэйн генийг шинжилж Хүний ген судлалын Америкийн нийгэмлэгийн бага хурал дээр танилцуулсан байна. 1890 онд төрсөн Генрикье ван Андел-Схиппер гэгч эмэгтэй 2005 онд нас барсан бөгөөд тухайн үед буюу амьд байхдаа манай гарагийн хамгийн өндөр настай эмэгтэй байжээ. Андел-Схиппер 82 настайдаа өөрийн биеийг Гронингенийн их сургуульд гэрээслэн үлдээсэн бөгөөд 29 жилийн дараа 111 настайдаа их сургууль руу утасдаж гэрээслэлээ сануулж байсан аж. Тэрбээр 100 настайдаа хөхний хорт хавдрын мэс засал хийлгэж байсан бөгөөд түүний 115 насандаа өөд болсон шалтгаан нь ходоодны хорт хавдар байжээ. Ген судлаачдын сонирхлыг татсан гол зүйл нь өндөр настны оюуны чадавх өндөр түвшинд хадгалагдсан хэвээр байжээ. Андел-Схипперийг 113 настай байхад нь сэтгэн бодох чадварын тест явуулахад 60-70 настай хүмүүсийн дундаж үзүүлэлтээс сэтгэн бодох чадвар нь харьцангуй өндөр байсан төдийгүй түүний цогцсонд задлан шинжилгээ хийхэд альцгеймер болон бусад мэдрэлийн гаралтай өвчний шинж тэмдэг огт илрээгүй байна. Мөн тархины судас хатуурах шинж тэмдэг маш бага илэрсэн байна. Эрдэмтэдийн хэл байгаагаар 115 нас хүртлээ ой санамж нь огтхон ч муудаагүй эмээгийн гол нууц нь тархины судасны хэвийн байдал нь гэнэ. Дээр дурьдсанчилан эмээгийн тархины сулдасны хатуурлын хэмжээ маш бага байсан нь ой тогтоолт төдийгүй зөнөлтийг "тогтоон барьж" байжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Тархины судасны хатуурлаас сэргийлэх нь зөнөхөөс сэргийлдэг гэсэн нууц юм бишүү хүмүүсээ. Дажгүй нийтлэл байна баярлалаа. Энэнээс цаашид би тархины судасны хатуурлаас үргэлж сэргийлж байх болно.
2011-12-27
6zWPvb , [url=http://sumhxpnsryth.com/]sumhxpnsryth[/url], [link=http://ubwirhxauypo.com/]ubwirhxauypo[/link], http://ztentginnxoa.com/
2011-12-07
5BbIVI hvpilchxddip
2011-12-01
ymar t1 yum bichdim be
2011-11-29
Dag nbaibt good stuff you whippersnappers!
2011-11-26
tehhh
2011-11-11
yostoi utgagui niitlel bn
2011-11-03
nuutsig tailjee geheer ni ayagui sonirhood unshsan chini...yamar ch nuuts yumni tuhai olj unshsangui:(
2011-10-20
nuuts ni bol emgen biee sudluulahiig zowshoorsen bjee... kkk
2011-10-20
6zWPvb , [url=http://sumhxpnsryth.com/]sumhxpnsryth[/url], [link=http://ubwirhxauypo.com/]ubwirhxauypo[/link], http://ztentginnxoa.com/
5BbIVI hvpilchxddip
Dag nbaibt good stuff you whippersnappers!