
Сомалийн нийслэл Могадишу хотод албан ёсны айлчлал хийж байсан Кенийн сайд нар руу амиа золиослогч халджээ. Амиа золиослогч этгээдийн халдлага 5 хүний амь насанд хүрчээ.
Уг халдлагын үеэр Кенийн гадаад хэрэг болон батлан хамгаалахын сайд нар Сомалийн Засгийн газрынхантай уулзаж Кенийн газар нутаг дээр болсон хүн барьцаалах хэргийн талаар ярилцаж байсан аж.
Амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөг дэлбэлснээр 5 хүн амь насаа алдаж 10 гаруй хүн шархдан эмнэлэгт хүргэгджээ. Азаар Кенийн гадаад хэрэг болон батлан хамгаалахын сайд нар дэлбэрэлтэд өртөөгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ