Оросын хөлбөмбөгчийг өрсөлдөгчийнхөө дотоожийг тайлах гэснийх нь төлөө шийтгэжээ
Оросын Төв Армийн ЦСКА багийн ерөнхийлөгч Евгений Гинер багийнхаа тоглогч Павел Мамаевыг аравдугаар сарын эхээр үндсэн бүрэлдэхүүнээс хасч, залуучуудын багтай бэлтгэл хийлгэхээр болсон юм. Тухайн үед Мамаевыг яагаад тийнхүү шийтгэх болсон тухайгаа Гинер тайлбарлалгүй өнгөрсөн. Харин “Спорт Экспресс”-т бичснээс үзвэл Мамаев өрсөлдөгч багийнхаа хөлбөмбөгчийн дотоожийг талбай дээр тайлах гэж зүтгэснийхээ төлөө ийм шийтгэл хүлээж. “Энэ бол тэнэг үйлдэл” гэхээс өөр тайлбар Евгений Гинер олж хэлж чадаагүй юм.
“Динамо”-ЦСКА багийн тоглолт есдүгээр сарын 10-нд болоход энэ явдал болж өнгөрсөн ажээ. Мамаев өчигдөр шөнө Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод ЦСКА-гийн бүрэлдэхүүнд багтан тоглосон.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ