Чилийн парламентын гишүүн бүрт iPad олгоно
Чилийн парламентын 120 гишүүнд iPad олгохоор болжээ. Энэ нь эрхэм гишүүдийн ажлын үр бүтээмжийг дээшлүүлэхийн тулд хийж буй алхам юм байна. Гишүүд өөрсдийн хүссэн өнгийн iPad-ийг авах эрхийг ч өгсөн байна.
Зарим гишүүд улсын хөрөнгийг ингэж үрэхийг эсэргүүцсэн ч ихэнх нь дэмжсэн тул энэ ажил хэрэгжиж эхэлжээ. Уг нь ажлын үр бүтээмжээ дээшлүүлэхийг хүссэн гишүүн бүр өөрийнхөө хөрөнгөөр авч болох байсан гэж тус улсын хэвлэлийнхэн шүүмжилж эхэлжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ