Туулын аврагчид бүл нэмлээ

img

"Туул голын урсацыг сайжруулах" төслийн хүрээнд ХБНГУ-ын Бавари мужаас өнгөрсөн сарын дундуур  14 минж авчирсан билээ. Минж нь амьдарч буй газрынхаа төрх байдлыг өөрчлөн хувиргадаг, газар нутгийнхаа биоценозын бүтэц, бүрэлдэхүүнийг баяжуулж, биологийн бүтээмжийг нэмэгдүүлдэг байгаль хамгааллын ач холбогдол ихтэй амьтан учраас минжийг Туул голын эхэнд нутагшуулахаар болсон юм.  Туул голын аврагчид гэж нэрлэгдсэн тэдгээр минжүүдийг манай орны уур амьсгал, орчин нөхцөлд дасгахаар тусгай байранд үржүүлж буй.  Минжнүүд дасан зохицох чадвар сайн байгаа гэдгийг албаныхан мэдээлж байгаа.  Энэхүү долоон бүл бүхий 14 минжийг Хүүшийн аман дахь зооринд түр байршуулж байгаа ба уг минжнүүдийн нэг бүл нь өчигдөр шинэхэн үр төлтэй болжээ. Залуу минжөчигдөр 15.00 цагийн орчимд төллөж, хоёр дөдөр гаргасан байна.   Сонирхуулахад, минж нь удаан тайван хөдөлгөөнтэй, сонсох чадвар онцгой хөгжсөн, ямар нэгэн юманд уурлаж уцаарлахгүй, их зөөлөн амьтан аж. Минжний эрийг нь борхин, эмийг нь минжүүхэй, төлийг нь дүдэр хэмээнэ. Борхин нь өөр минжүүхэйг эрж хайхгүй, сольж сонгохгүй, хайр дурлалдаа үнэнч амьтан гэнэ. Минжний үржил хавар эрт явагддаг бөгөөд залуу эм минж гурван нас хүрээд үржилд ордог байна. Минжүүхэй хээлээ гурван cap буюу 105-107 хоног тээсний эцэст төрүүлдэг. Төллөхдөө хуурай газар буюу овоохойдоо тусгайлан зассан нүхэндээ төллөдөг байна. Дүдэр нь эхээс төрөхдөө ихэвчлэн 700 грамм орчим жинтэй байдаг бөгөөд эх нь гурван долоо хоногийн турш сүүгээрээ хооллодог ажээ. Минжүүхэй жилд нэг удаа төллөхдөө гурваас таван дүдэр гаргах бөгөөд дүдрээ өвсөн хоолонд ортол нь овоохойгоос гаргадаггүй "даалгавартай" байдаг гэсэн. Төрөөд гурван долоо хонож буй бяцхан дүдрээ нас биед хүрсэн минжнүүд гүехэн устай суваг далангаар дундаа оруулан, усанд дасгаж зугаацуулна.   Хаврын цагт намгийн ургамал эрт ургадаг учир минж үр төлөө сүүнээс гарахад нь намгийн зөөлөн ургамлаар тэжээж "бор" хоолонд оруулдаг аж. Нэг эхээс гарсан үр төл нь нэг өрх бий болгодог бөгөөд тэндээ 5-6 минж амьдардаг. Улаан номонд орсон энэ мэрэгч амьтныг Туул голд 1984 онд дөрвөн минж авчирч нутагшуулсан нь өсөж үржээгүй. Тиймээс минж дахин нутагшуулах бол дор хаяж эр эм 30 минж байж өсөх боломжтой гэж тооцоолсон аж.  Минжийг эх орондоо нутагшуулахын тулд зөөлөн аргаар буюу минж үржүүлэх төвд минжээ дасгаж, үржүүлээд байгальд аажим тавих ёстой юм байна. Учир нь дасгасан амьтныг байгальд аажим тавих нь хос үүсэх, амжилттай үржил явагдах аж. Минж нь мод тайрч унагаах, цөөрмийн загасны аж ахуйд хохирол учруулах, хөдөө аж ахуйн зарим таримлын ургац алдагдах сөрөг талтай хэдий ч тайрч унагасан, мэрсэн мод бүхэлдээ голын экосистемийн байгалийн тогтолцоог сэргээхэд эерэг нөлөө үзүүлдэг аж. Мөн голын сав газрын амьдрах орчин сайжирч, биологийн олон янз байдал улам баялаг болох нөхцөл бүрддэг байна.   Өнөөдрийн байдлаар Европ тивд 500-700  мянга, ОХУ-д 350 мянга орчим минж амьдарч байна. Харин манай улсад зөвхөн Булган голд амьдарч байсан минжийг 1974-2002 оны хооронд Ховд, Тэс голд зөөвөрлөн нутагшуулжээ. Туул голоос хүнд нөхцөлтэй гүехэн усанд минж нутагшуулсан туршлага дээрээ үндэслэн Туул голд минж нутагшуулах энэ ажлыг хийхээр төлөвлөжээ. Уг төслийн хүрээнд ирэх есдүгээр сард ОХУ-аас 20 гаруй минж авчрах бол Баянзүрх дүүргийн Гацуурт тосгоны ойролцоо Минж үржүүлгийн төв барихаар тендер зарласан байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mongoliin hamgiin olon Amerik notebook-tei delguur -100 huvi orig, yag odoo belen bui hamgiin urgun songolt hamgiin hyamd uniin batalgaa Manaihaas hyamd bol manaih unee buulgana .Computer land, 321 toot,hoid shatnii hajuud,3davhart.ta manaid irj uzeed manai songolt ba uniig haraad shuud l oilgono.NotebookUSA.mn
2012-06-07
Монголын хамгийн олон Америк нөүтбүүк-тэй дэлгүүр – 100 хувь ориг, яг одоо бэлэн буй хамгийн өргөн сонголт хамгийн хямд үнийн батлгаа. Манайхаас хямд бол манайх үнээ б.уулгана. Компютер ланд, 321 тоот, хойд шатны хажууд, 3 давхарт. Та манайд ирж үзээд, манай сонголт ба үнийг хараад шууд л ойлгоно. Notebookusa.mn
2012-06-06
Goliin ehend alt uhdag durakuudiig buudaj alaad tednii biyeiig dalin barihad handiv bolgoj heregleye.
2012-06-04
oogii:
Za minj agnaad yavj baidag Mongol hun gej yu baidgiin bid biyedee itegh heregtei hezee manaihan minj agnaad l yavj bailaa daa teneg yuamnd sanaa zovoh hereggui dee manaihaan biye biyedee itgej uudrug bodloor amidartsgaaya shuu manaihaan
2012-06-04
Би:
Би ч бас тэгж бодоод байна аа. Нөгөө гудамжны хүмүүс алж, мунхаг хүмүүс бас алж хупах вий дээ.
2012-06-02
Би:
йй
2012-06-02
naadhaa taviachee tegeed uhsnee hiigeed baigaa ym be tsaan chin tavih golgui bolloo esvel naadah chin shiregsen sairiig gotoi bologdog ymuu
2012-06-02
ovoo neg setguulch hun shig nyambai bichij. zarim hunii bichsen um galzuu huniig temdeglel shig oron garan umbaidiishd
2012-06-01
saihan amitniig urjuuleh ni zuvshdee us nemegdehgui gehed 1 ch boltugai amitantai boliig
2012-06-01
hmmm:
bi ch gej neg minj shig l hun um daa
2012-05-31
panaa:
ene amitan yahav usan dalan barina biz tuul goliin ehend alt hairga olborlohoo boliul tegeel tuul gol sergene shudee gants amitan goliin us nemne gj bhuu
2012-05-31
Bayar hurgii, zaluu mini.:
Mash sain ba zalu mini. Sain uils delgereg! Dahij bitgii buu bariarai.
2012-05-31
монгол:
ХӨӨРХӨН ЮМ. ҮРЖИХ НЬ ДЭЭ
2012-05-31
Зочин:
tuuliig shirgeesen hvmvvs uursduusuu anhaaral holduulahiin tuld munj ntr yariad yawj bga shd.
2012-05-31
Зочин:
төрийн мөнгийг идэх гэж Худлаа рекламдахаа боль. 10 Минж тависнаар туул голын ус нэмэгдэнэ гэдэг шиг үлгэр байхгүйг эрдэмтэд ч батлан хэлээ биздээ. Тэр хэдэн минжийг чинь нөгөө хулгайчууд нь доор нь л алаад малгай болгох байлгүй тэгээд та нарын үлгэр конец. Хийх юмаа бас олов оо.
2012-05-31
Би уул нь анд дуртай. Гэхдээ сүүлийн яагаад чюм буудах гэхээр гар салгалаад байдаг болсон байна. Одоо анд хорхооцохгүй, хийхгүй гэж бодож сууна
2012-05-31
Bayar hurgii, zaluu mini.:
Mash sain ba zalu mini. Sain uils delgereg! Dahij bitgii buu bariarai.
Агнаж л естой болохгЮйв Би Та нараас нэг зүйл гуйя Монголчууд бүгдээрээ ан хийхээс тагалзвал яасан юм бэ. Одоо бараг агнах амьтангүй болж байх шив дээ. Намайг бага байхад амьтан естой бужигнаж байдаг байлаа Гэрийн хаяанд зэлний дэргэд тарвага хошгироод л ....
2012-05-31
G:
Saihan medee bna, amjilt
2012-05-31
Хар ус нуурт энэ минж чинь зөндөө байдаг шдээ, яагаад гадаадаас зөөгөөд байгааг ойлгохгүй юм. Хотын мэр маань ховд аймгийн хүн мэдмээр юм.
2012-05-31
xaxa durlaldaa unench uu , Sayahan zuragtaar minjnii tuhai kino garch baisan.uneheer hudulmurch amitan yum baina lee. ter gol usnii eko buttsiig n bayajuuldag yum baina lee
2012-05-31
Жаргал:
Заа их сайхан үйл юм даа. Харин эдгээр амьтадыг явуулын болоод ухаан богинотой гарууд "агнаж" тэнэгтэх" вий. Сэрэмжтэл байх хэрэгтэй. за арай тэгэхгүй биз. үйл дэлгэрэх болтугаай, хөө !
2012-05-31
Би:
Би ч бас тэгж бодоод байна аа. Нөгөө гудамжны хүмүүс алж, мунхаг хүмүүс бас алж хупах вий дээ.
Би:
йй
xoorxon yum. durlaldaa ynench. bas uur utsaargyi. ta bygdedajliin undur amjilt xysie. Ix bayarlalaa
2012-05-31
hmmm:
bi ch gej neg minj shig l hun um daa