Швейцарийн Ардын намын билэг тэмдэг цагаан ямааг хулгайлж, хараар буджээ

img

Швейцарийн Ардын намын билэг тэмдэг болсон Цоттель нэртэй цагаан ямааг хэдэн өдрийн өмнө гэмт этгээдүүд хулгайлсан тухай мэдээлэл түгсэн юм. Тэгвэл ямааг нэгэн модноос уяж орхиод, биед нь огт гэм хор учруулалгүй орхисон байж. Гэхдээ ямааг хараар будаж, алаг өнгөтэй болгосон байсан гэнэ. Ямааг хулгайд алдагдсан даруйд цагдаагийн газар мэдэгдсэн ч хавтаст хэрэг нээхээс татгалзсан ажээ. Ийнхүү Швейцарийн Ардын намын гол билэг тэмдэг болсон цагаан ямаа алаг болжээ. Цагаан ямаагаар билэг тэмдгээ хийсний учир нь Ардын нам нь тус улсад цагаачдын тоо хэрээс хэтэрч байгааг эсэргүүцэж, үүний эсрэг тууштай тэмцдэг юм байна. Тиймээс цагаан өнгийг цэвэр Швейцарь гэсэн утгаар билэг тэмдгээ хийсэн аж.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shn medee bn
2011-10-19
haha guimon chuhal medee ya
2011-10-19