
Болгарын алдарт зөнч Ванга 1911 оны нэгдүгээр сарын 31-нд төрсөн боловч хоёрдугаар сарын 26-нд дахин төрсөн гэдэг. Тэрээр төрснийхөө дараа амьд хүний ямар ч тэмдэггүй байсан бөгөөд эцэг, эх нь түүнд нэр өгөхөө хүртэл азнаж байжээ. Харин төрснөөсөө 27 хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 26-нд гүнзгий амьсгаа авч чанга гэгч уйлсан аж.
Тиймээс эцэг эх нь охиндоо Вангалея гэсэн нэр өгсөн бөгөөд энэ нь Болгараар “Сайн мэдээ хүргэгч” гэсэн утгатай үг аж. Түүнийг 12 настай байхад нь хүчтэй салхи гэрийнх нь дэргэдээс хийсгэж зуун метрийн цаана хаяснаар Ванга сохорч улмаар дэлхийд болох үйл явдлыг зөгнөн ярих болсон юм.
55 жилийн турш хүн төрөлхтөний шүтээн болсон Ванга эмээ нас барсныхаа дараа ч алдар цуу нь хэвээрээ байгаа юм. Ванга хүн төрөлхтөний ирээдүйг ихэвчлэн хэлдэг бөгөөд дэлхийн талаар ганцхан зүйл хэлсэн нь УС АЛТНААС ҮНЭТЭЙ БОЛОХ ЦАГ ИРНЭ гэсэн юм.
Олон хүмүүс зөнчийн хэлсэн үгэнд итгэдэггүй байв. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам л Ванга эмээгийн зөгнөлүүд биелэж хүмүүсийг өөрт нь итгэхээс аргагүй байдалд хүргэж байгаа билээ.
Ванга дэлхийд болох гамшгийн талаар урьдчилан мэддэг байсан юм. Тэрээр 2001 оны 9-р сарын 11-нд Америкт болсон аймшигт халдлагын талаар урьдчилан хэлж байжээ.

Хамгийн сэтгэл хөдлөм зөнг Ванга эмээ 1980 онд хэлжээ.Тэр үед “Зууны төгсгөлд 1999 юм уу, 2000 оны наймдугаар сард Курск усан доор орж бүх дэлхий түүний хойноос гашуудах болно” гэжээ. Тухайн үед түүний хэлсэн үг үнэд хүрээгүй ч 20 жилийн дараа усанд яагаад ч автах боломжгүй хоттой адил нэрт атомын шумбагч онгоц “Курск” сөнөсөн юм.
2000 оноос хойшхи үйл явдлыг зөгнөсөн нь биелэлээ олов.
Ванга: “Айдас, айдас. Америкийн ах дүүс төмөр шувуунд тоншуулаад унана. Бутнаас чоно ульж, гэм буруугүй хүмүүсийн цус гол мэт урсана. /1989 он/
Биелсэн: 2001 оны 9-р сарын 11-нд алан хядагчид АНУ-д цохилт өгснөөр Дэлхийн худалдааны төвийн

цамхагууд нуран унасан.
Тайлбар: Нурсан цамхгуудыг “ихрүүд”, “ах дүү” гэж нэрлэдэг байлаа. Тэднийг Ванга эмээгийн хэлснээр “Төмөр шувуу” болох алан хядагчдын онгоц мөргөсөн. Харин юун бутны тухай яриад байна аа. Үүнийг англиар хэлбэл, Буш гэж сонсогдоно. Өөрөөр хэлбэл, түүний Ерөнхийлөгч байх хугацаанд энэ явдал хамаарна.
2008 он. Улсын тэргүүн дөрвөн хүний аминд халдана. Индостанд хямрал гарна. Энэ нь дэлхийн III дайны шалтгаануудын нэг болно.
2010 он. Дэлхийн гуравдугаар дайн эхэлнэ. Энэ дайн 2010 оны 11 дүгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Дайн алгуурхан жирийн байдлаар эхэлж улмаар хүчээ авна. Эхлээд цөмийн зэвсэг хэрэглэж эцэст нь химийн зэвсэг хэрэглэнэ.
Японы цунамийг зөгнөжээ
2011 он. Радио идэвхит тунадас унаснаас шалтгаалж дэлхийн бөмбөрцөгийн хойт хагасын ан амьтан, ургамал устана. Дараа нь мусульманчууд Европын эсрэг химийн дайн дэгдээнэ.
Энэ нь өнгөрсөн гуравдугаар сард Японд болсон газар хөдлөлт. Түүний уршгаар Фукушимагийн атомын цахилгаан станцын нэгдүгээр реактор дэлбэрч цацраг идэвхт бодис тархсан. Уг бодис нь салхинд туугдан Солонгосын эрэгт хүрчээ. Мөн Японы эргийн дагуух орон нутгуудад цацраг идэвхт бодис бүхий бороо оржээ.
2014 он. Энэ химийн дайны уршгаар ихэнх хvн арьсны хорт хавдар, болон арьсны бусад төрлийн өвчнөөр өвчилнө.
2016 он. Европ тив бараг хvнгүй болно.
2018 он. Хятад дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болно. Хөгжиж байгаа орнууд мөлжигчөөс мөлжигдөгч болон хувирна.
2023 он. Дэлхийн тойрог зам бага зэрэг өөрчлөгдөнө.
2025 он. Европ тив маш цөөхөн оршин суугчидтай болно.
2028 он. Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болно. /Энэ нь халуун цөмийн урвалыг жолоодно гэсэн үг аж/ Өлсгөлөн газар авна. Сугар гараг тийш сансрын жолоодлогот хөлөг хөөргөнө.
2033 он. Туйлын мөс хайлж далайн түвшин эрс нэмэгдэнэ.
2043 он. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европт мусульманчууд эрх мэдлийг барина.
2046 он. Хүний ямар ч эд эрхтэнг ургуулдаг болно. Эрхтэн солих нь анагаах ухааны эмчилгээний шилдэг аргын нэг болно.
2066 он. Мусульманчууд Ромд довтлох vеэр Америк шинэ төрлийн зэвсэг хэрэглэнэ. Энэ зэвсгийг цаг уурын гэж нэрлэж болох бөгөөд огцом хүйтрэлт үүсгэнэ.
2076 он. Ангигүй нийгэм байгуулна. /Коммунизм/
2084 он. Байгаль дэлхий эргэн сэргэнэ.
2088 он. Хэдхэн секундын дотор хөгширдөг шинэ төрлийн өвчин гарна.
2097 он. Хурдан хөгширөлтийг ялан дийлнэ.
2100 он. Хиймэл нар дэлхийн харанхуй хэсгийг гэрэлтүүлж эхэлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ