Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Зохиолчдын эвлэлтэй хамтран яруу найргийн наадмыг өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулсан.
Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болсон энэхүү наадамд 170 орчим найрагч бүтээлээ ирүүлжээ. Тэднээс 21 найрагч тунан үлдснээс залуу яруу найрагч О.Цэнд-Аюуш “Миний бүтээсэн бүх юм хийгээд хэзээ ч бүтээж чадахгүй нэг юм” шүлгээрээ тэргүүн байр эзэллээ.
Удаахь байрт Төрийн шагналт яруу найрагч Д.Төрбат орсон бол Б.Баттулга, Ч.Ууганбаяр, Ш.Лхамноржмаа нарын яруу найрагч айрагдсан юм.
Д.Цэцэг