
АНУ-ын ОУХА-ийн Бизнесийг дэмжих санаачилга төслийн мэргэжилтэн Олин МкГилл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгч харилцан туршлага солилцохоор болжээ. Энэхүү сургалт нь "Хэвлэлийн хүрээлэнд 11.00 цагааас "Татвар төлөхөд гардаг илүү зардлыг бууруулах боломжтой“ сэдвээр өрнөх юм.
Татвар төлдөггүй, татвартай харьцдаггүй иргэн, байгууллага гэж байхгүй.
Төрөл бүрийн татвар төлөхөд нэлээд зардал чирэгдэл болж ихээхэн хэмжээний илүү зардал иргэдийн халааснаас гардаг байна. Тэгвэл, энэ илүү зардлыг хэмнэх боломж бий хэмээн Олин МкГилл үзэж байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ