Хиллари Клинтон босогчдыг нэгтгэхийг уриалжээ

img

Сирте хотын төлөөх тулаан ширүүн үргэлжилж байна. Мэргэн бууч, пуужин, бөмбөг ашиглаж байгаа Каддафиг дэмжигч хүчний эсрэг Үндэсний Шилжилтийн Зөвлөлийн  цэргүүд танк ашиглаж, цохилт өгсөн байна. Хүчтэй эсэргүүцэл үзүүлж байсан учир ҮШЗ-ийн дайчид өнгөрсөн долоо хоногт ухраад байсан юм.  Сирте хотын дайчдыг удирдаж байгаа ҮШЗ-ийн командлагч Исмаел Салабигийн ярьж байгаагаар Сиртед 500 гаруй Каддафигийн талд байлдаж байгаа дайчин байгаа юм байна. Босогчид өчигдөр Бани Валид хотыг буулган авсан.  Сирте хотыг  эзэлж чадах юм бол ҮШЗ-ийнхөн Ливи улсад бүхэлд нь хяналтаа тогтоож, ардчилсан тулгар улс байгуулах ажилдаа шамдан орно. Гэхдээ  ҮШЗ-ийн талд байлдаж байгаа хүмүүс цэрэг армийн дайчид биш, сонирхогчид буюу янз бүрийн мэргэжилтэй, амьдралдаа буу барьж үзээгүй байсан хүмүүсээс бүрдсэн учир хүндрэл гарч байгаа юм байна. Тэдэнд хоорондоо ойлголцох, давшилтын стратеги гаргах зэрэгт хүндрэл учирч байгаа юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Ливид айлчилж, ҮШЗ, дайны талбарт тулалдаж байгаа босогчдыг нэгтгэж, нэг зохион байгуулалтанд оруулахыг уриалсан байна. “Ардчилал эрх чөлөөнд итгэж байгаа хувь хүн болон бүлгүүд нэгдэж, хамтарч ардчилсан улс байгуулах замд орох хэрэгтэй. Хэрвээ ардчилалд итгэхгүй байгаа хүмүүс байвал Ливийн ард иргэдтэй  учраа олохоос өөр аргагүй”  хэмээн тэрбээр хэлжээ. Төрийн нарийн бичгийн дарга  хатагтай Клинтон  айлчилж байгаа нь  өнгөрсөн 8 сард Триполи хот босогчдын гарт орсноос хойш АНУ-аас айлчилж байгаа хамгийн дээд албан тушаалын хүний  айлчлалд тооцогдож байгаа юм. Хатагтай Клинтоны айлчлалын үеэр харуул хамгаалалтыг дээд зэргээр чангатгажээ. Ливийн ҮШЗ улсаа бүхэлд нь хяналтандаа авч улс орноо засан тохинуулахад нь АНУ дэмжиж бэлэн байгаагаа илэрхийлээд байна.  Н.ЭДДИ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ky2oPG , [url=http://xwmyiosxbrhv.com/]xwmyiosxbrhv[/url], [link=http://hroykrzurttw.com/]hroykrzurttw[/link], http://izngmjstyhaz.com/
2011-12-07
fa9iOs xkzhmnnwxjlx
2011-12-02
GVJ5cJ , [url=http://brzuvrjmlyau.com/]brzuvrjmlyau[/url], [link=http://valvnlzyewhs.com/]valvnlzyewhs[/link], http://sliyomrmpise.com/
2011-11-29
jRuQJ5 nlusirpsvhbq
2011-11-28
I saerhced a bunch of sites and this was the best.
2011-11-26
бид хэзээ ингэж Луйварчдыг устгаж баярлах
2011-10-22
muu hogiin ediin zasgiin aluurchid
2011-10-20
Америкт сурах хүсэлтэй залуустаа зориулж өөрийнхөө мэддэг зүйлийг хуваалцахаар блог нээлээ сонирхоод үзээрэй! http://www.mglseed.blogspot.com
2011-10-20
Ky2oPG , [url=http://xwmyiosxbrhv.com/]xwmyiosxbrhv[/url], [link=http://hroykrzurttw.com/]hroykrzurttw[/link], http://izngmjstyhaz.com/
fa9iOs xkzhmnnwxjlx
GVJ5cJ , [url=http://brzuvrjmlyau.com/]brzuvrjmlyau[/url], [link=http://valvnlzyewhs.com/]valvnlzyewhs[/link], http://sliyomrmpise.com/
jRuQJ5 nlusirpsvhbq
I saerhced a bunch of sites and this was the best.