Явган аялалд 4570 иргэн оролцжээ

img

Баянгол дүүргийн Засаг даргын санаачлагаар “Хөгжлийн төлөө хөл нийлүүлье” нэртэй явган аялалыг 2011 оны дөрөвдүгээр сараас эхлэн 10 сарын дунд үе хүртэл зохион байгуулж байна. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу иргэдийнхээ бие бялдрыг чийрэгжүүлэх, биен тамир спортод сонирхолтой болгох зорилготой дунд тус явган аяллыг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын хороо болон болгодох харьяа газруудтайгаа хамтран үе шаттайгаар зохион байгуулж байна. Аялалын салхийг Тамгын газрын албан хаагчид хагалж Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид, 23 хороодын иргэд, дүүргийн МАН-ын үүрүүдийн идэвхитэн гишүүд, оюутан залуучууд, дүүргийн аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд, Эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлгийн албан хаагчид тус аялалд хамрагдаж ойролцоогоор 4270 иргэнтэйгээ хөгжлийн төлөө хөл нийлүүлэн алхлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ