“Тавантолгой”-н IPO 10.6 тэрбум ам.доллар хүрнэ

img

Монголын төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компаниас олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахаар төлөвлөж буй IPO 10.6 тэрбум ам.долларын үнэ хүрнэ хэмэээн Хөрөнгө оруулалтын мэдээлэл, судалгааны компани “Frontier Securities” тооцоолж  байгаа аж. Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар Тавантолгойн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөг байхаар тогтоосон. Улмаар  “Эрдэнэс Тавантолгой”-н 15 сая ширхэг хувьцаанд үндэслэн “Frontier Securities” дээрх тооцоог гаргажээ. “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Уул уурхайн асуудал эрхэлсэн захирал Грем Ханкок IPO дээрх хэмжээний үнэ хүрнэ гэж баталжээ. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ