
Аваргуудын лигийн Е хэсэгт өчигдөр Челси болон Генк багууд учраа тааран тоглолоо. Стэмфорд бриж цэнгэлдэхдээ зочдоо хүлээн авсан Челси клубын хувьд энэ тоглолтод гоолын тэнгэр нь гийсэн гэлтэй. Тоглолт эхлээд удаагүй байхад буюу найм дахь минутад Раул Мерилеш өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааж Стэмфорд брижийг донслуулсан бол гуравхан минутын дараа Фернандо Торрес “хэргээ” гаргаж тооны харьцааг 2:0 болгосон. Улмаар 27 дахь минутад Торресын цохилт өрсөлдөгчийнхөө хаалгыг дахин мялааснаар тоглолтын уур амьсгал бараг ойлгожтой болсон гэж болно. Эхний хагас дуусахын өмнөхөн Иванович, сүүлийн хагасын 72 дахь минутад Калу нар нэмж гоолдсоноор энэ удаа өөрийн талбай дээрээ Аваргуудын лигийн тавцанд Челси ялгуусан ялалт байгууллаа.
Аваруудын лигийн тоглолтын тасалбар нэмэгдсэнийг хөлбөмбөгийн хорхойтнууд эсэргүүцэж энэ тоглолтыг үзэхгүй хэмээн сарын өмнөөс бойкот хийхийг уриалж байсан ч цэнгэлдэх нэг ч суудалгүй байсан аж.
Ингэснээр Челси долоон оноотой хэсгээ тэргүүлж байгаа бол Леверкузен зургаан оноотой удаалж байна.
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ