Аваргуудын лигийн хэсгийн гурав дахь тоглолтууд явагдаж дууслаа

img

Аваргуудын лигийн хэсгийн гурав дахь тоглолтууд өчигдөр шөнө явагдаж дууслаа. Английн “Челси” талбайдаа Бельгийн аварга “Генк”-ийг 5:0-ээр буулган авахад испани довтлогч Фернандо Торрес дубль хийж, гоолынхоо цангаагаа тайлжээ. Харин Аваргуудын лигийн аварга “Барселона” Чехийн аварга “Виктория”-г илт илүүрхэн тоглосон ч Иньеста, Вильягийн хоёр бөмбөгөөр хожсон байна. “ Барселона”-гийн хэсэгт багтаж буй Италийн “Милан” ч Белорусийн БАТЭ-г мөн 2:0-ээр буулган авав. Харин G хэсгийг огт хөлбөмбөгийн оронд тооцогддоггүй Киприйн АПОЭЛ тэргүүлсээр байна. Хэдийгээр энэ хэсэгт Оросын “Зенит” өчигдөр Украины “Шахтер”-оос илүү тоглосон ч гэсэн 2:2-ээр тэнцлээ. Харин Португалын “Порто” талбайдаа Киприйн АПОЭЛ-тай тэнцсэн юм. Английн “Арсенал” Францын аваргадаа тун муу тоглож байгаа “Марсель”-ийг талбайд нь 1:0-ээр хожлоо. Тоглолтын сүүлчийн минутал Аарон Рэмзи хожлын гоолыг оруулж чадлаа. Германы аварга Дортмундын “Борусси” энэ удаа Грекийн “Олимпиакос”-т хожигдож, хэсгээсээ шалгарах боломжоо бараг үгүй хийчихлээ. Өчигдөр болсон тоглолтуудын дүнг дороос сонирхоно уу. H хэсэг Барселона (Испани) — Виктория Пльзень (Чех) 2:0 Гоол: Иньеста 10; Вилья 82 Барселона: Вальдес, Алвеш, Абидаль, Чави, Иньеста (Кейта 85), Машерано, Бускетс, Адриано, Вилья (Куэнка 88), Месси, Педро Виктория Пльзень: Чех, Лимберски, Быстронь, Чишовски, Пиларж (Филло 75), Хорват, Петржела (Дарида 86), Ирачек, Коларж, Райторал, Бакош (Дюриш 58) Шүүгч: Ставрев (Македон). Барселона. "Камп Ноу" Милан (Итали) — БАТЭ (Белорусь) 2:0 Гоол: Ибрахимович 33; Боатенг 70 Милан: Аббьяти, Тайво, Неста (Мексес 85), Абате, Бонера, ван Боммель, Аквилани, Ночерино, Боатенг (Эмануэльсон 78), Ибрахимович, Кассано (Робиньо 62) БАТЭ: Гутор, Юревич, Радьков, Бордачев, Симич, Лихтарович (Олехнович 66), Концевой, Володько, Брессан (Павлов 77), Бага, Кежман (Скавыш 71) Шар хуудас: Ночерино, 39 - Бордачев 43; Симич, 44 Шүүгч: Хаген (Норвег). Милан. "Жузеппе Меацца" G хэсэг Порто (Португал) — АПОЭЛ (Кипр) 1:1 Гоол: Халк 13 - Айлтон 19 Порто: Элтон, Перейра, Роландо, Сэпунару, Отаменди, Гуарин, Моутинью (Дефур 79), Родригес (Белуччи 69), Фернандо (Варела 69), Клебер, Халк АПОЭЛ: Хиотис (Пардо 53), Кака, Оливейра, Пурсайтидес, Мораиш, Боавентура, Хараламбидес, Мандука (Яхич 72), Пинту, Айлтон, Тричковски (Адорно 90) Шар хуудас: Отаменди, 28; Клебер, 45; Роланду, 51; Родригес, 56; Сэпунару, 74; Перейра, 79; Гуарин, 84 - Пинту, 27; Тричковски, 48; Кака, 84 Шүүгч: Готье (Франц). Порто. "Драгау" Шахтер (Украин) — Зенит (ОХУ) 2:2 Гоол: Виллиан 15; Луис Адриано 45+1 - Широков 33; Файзулин 60 Пенальти оруулаагүй: Широков 10 (хаалгач хаасан) Шахтер: Рыбка, Срна, Чигринский, Чижов (Кучер 73), Рац, Дуглас Коста (Алекс Тейшейра 75), Хюбшман, Фернандиньо, Жадсон (Мхитарян 67), Виллиан, Луис Адриано Зенит: Малафеев, Губочан, Алвеш, Ломбертс, Кришито, Денисов, Зырянов (Семак 90), Широков, Данни, Файзулин, Бухаров (Лазович 74) Шар хуудас: Чижов 58; Срна 62 - Алвеш 3; Кришито 52 Шүүгч: де Блекере (Бельги). Донецк. "Донбасс-Арена" F хэсэг Олимпиакос (Грек) — Борусси (Дортмунд, Герман) 3:1 Гоол: Олебас 8; Жеббур 40; Модесто 78 - Левандовский 26 Олимпиакос: Костанцо, Модесто, Мелльберг, Олебас, Пападопулос, Маркано, Ибагаса, Орбаис, Макун (Манниатис 73), Жеббур (Пантелич 87), Миральяс Борусси Д: Вайденфеллер, Суботич, Хуммельс, Пищек, Шмельцер, Гётце (Гросскройц 82), Гюндоган (Лейтнер 56), Бендер, Перишич, Левандовский, Кагава (Блащиковский 66) Шар хуудас: Шмельцер 59 Шүүгч: Нейхейс (Голланд). Пирей. "Георгиос Караискакис" Марсель (Франц) — Арсенал (Англи) 0:1 Гоол: Рэмзи 90+2 Марсель: Манданда, Аспиликуэта, Н Кулу, Морель, Диавара, Диарра, Шейру (Каборе 87), Гонсалес (Амалфитано 73), Вальбуэна, Реми (Жиньяк 69), А.Айю Арсенал: Щенсный, Мертезакер, Косьельны, Сантос, Женкинсон (Журу 62), Росицки, Артета, Сонг, ван Перси, Уолкотт (Жервиньо 67), Аршавин (Рэмзи 78) Шар хуудас: А.Айю 14; Диавара 49; Жиньяк 83 - Сонг 4; Сантос 16; Журу 74 Шүүгч: Скомина (Словен). Марсель. "Велодром" E хэсэг Челси (Англи) — Генк (Бельги) 5:0 Гоол: Мейрелеш 8; Торрес 11, 27; Иванович 42; Калу 72 Челси: Чех, Иванович, Коул (Феррейра 46), Луис, Ромеу, Лампард (Калу 68), Торрес, Малуда, Мейрелеш, Босингва (Алекс 78), Анелька Генк: Кетелеш, Масуэро (Камю 46), Хайленд, Тежер, Воссен (Нванганга 81), ванден Борре, де Брюйне, Нгконгка, Барда (Ндабашинзе 71), Буффель, Пудил Шар хуудас: Луис 18 - Хайленд 15; Пудил 42 Шүүгч: Николаев (ОХУ). Лондон. "Стэмфорд Бридж" Байер (Герман) — Валенси (Испани) 2:1 Гоол: Шюррле 52; Сэм 56 – Жонас 24 Байер: Лено, Райнартц (Фридрих 46), Топрак, Кадлец, Кастро, Рольфес, Бендер, Баллак, Сэм (Шваб 90), Шюррле, Кисслинг (Дердийок 80) Валенси: Алвес, Рами, Альба (Каналес 65), Руис, Матье, Мигел, Албелда (Адуриц 82), Банега, Эрнандес (Фегули 65), Жонас, Сольдадо Шар хуудас: Рольфес 23; Кисслинг 26; Шюррле 48 - Банега 21; Албелда 42; Монтейру 64 Шүүгч: Томсон (Шотланд). Леверкузен. "Бай-Арена"

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Daraagiin toglolt hezee hana hen hentei togloh gej bgaa talaar oruulmaar bna
2011-10-22
Sain shu. Ingeed medee oruulad bval unshigchid ch olshirno do. Tasraltgui medee orulval tanai site-d zochlohdoo taatai bh bolno shu
2011-10-22